• 04 сарын 19, Бямба гараг
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
735 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөгжлийн алсын хараа

“ИРГЭДИЙН ОЮУНЛАГ СЭТГЭЛГЭЭ, ТӨРИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГОД ТУЛГУУРЛАН ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛДАА ТҮШИГЛЭСЭН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТЭЙ ХОТ БОЛНО”

Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл

Ø  Боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Ø  Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх

Ø  Байгаль орчныг хамгаалах 

Ø  Сумынхаа хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог хангах

  ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Хууль дээдлэх, шударга байх зарчим:

    Аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.

    Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим:

    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.

    Ил тод, нээлттэй байх зарчим:

    Үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллана.

    Мэргэшсэн, тогтвортой байх зарчим:

    Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.

    Хариуцлага хүлээх зарчим:

    Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилго, зорилт болон хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон "Эрхэм зорилго"-ыг хангахад чиглэсэн 2021-2025 онд баримтлах стратеги чиглэл:

Стратегийн зорилго 1:

  • Төрийн үйлчилгээний хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачлага идэвх оролцоог сайжруулан тэдний оролцоотойгоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

Стратегийн зорилго 2:

  • Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх

Стратегийн зорилго 3:

  • Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх

Стратегийн зорилго 4:

  •  “Орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж,  байгалийг зүй зохистой байдалд сэргээн гадаад, дотоод аялал жуулчлалын дамжин өнгөрүүлэх бүс  бий болгох.

Стратегийн зорилго 5:

  •  Үйлдвэр хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах 

                                 

Хаяг байршил: Засаг Даргын Тамгын Газар, Арвайхээр хот, Өвөрхангай аймаг, Монгол улс

Харилцах утасны дугаар: 7032-3914, 7032-2064

Шуудангийн хаяг: arvaikheer@uv.gov.mn 

Нийгмийн сүлжээний хаяг: Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар 

2024-02-02 00:00:00