• 12 сарын 02, Даваа гараг
Түшиг дөлгөөн
368 ХҮН ҮЗСЭН БАЙНА

‘’ТҮШИГ ДӨЛГӨӨН’’ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН  ТӨВИЙН                                 ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа

Эрүүл мэндээ дээдэлсэн эрүүл иргэнтэй болно.

Бидний уриа

Сэтгэл, итгэл, хариуцлага, амжилт

Эрхэм зорилго

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэж амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

      Засгийн газрын 1999 оны 149 дүгээр тогтоолоор Монгол Улсад өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбоотой  ЭМГ-н даргын 2001 оны 62 тоот тушаалаар 2002 оны 01 сарын 01-ны өдрөөс тус аймагт өрхийн эмнэлгийг шинэ бүтэц тогтолцоонд шилжүүлж бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ББН/ -ийн эмнэлгүүд  байгуулагдсан.

 Түшиг дөлгөөн ББН шинээр бие даан үйл ажиллагаагаагаа явуулж эхэлээд 2002 оны 11-р сараас Арвайхээр сумын 4,8-р багийн нутаг дэвсгэрийн заагт орших Ягаан дэлгүүр  /хуучин нэрээр/ -ийн байрыг төрийн хөрөнгө оруулалтаар худалдан авч эмнэлгийн зориулалтаар засварлан тусдаа байртай болж  харьяа багуудын засаг дарга нартай хамт байрлан 4,8-р багийн ард иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж эхэлсэн түүхтэй.

Анхны ахлагч их эмчээр МУ-н төрийн дээд шагнал ‘’Алтан гадас’’ одон, хөдөлмөрийн хүндэт медальт, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан их эмч Навааны Цэрэнсамбуу ажиллаж байсан.

2002 онд өрхийн эмнэлэгт их эмч 5, эмнэлгийн дунд мэргэжилтэн 5, сахиул үйлчлэгч 1 жолооч 1, галлагч 1 бүгд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. Үүнд их эмч Н.Цэрэнсамбуу, Ё.Оюунцэцэг, Б.Өлзийбаяр, Г.Оюун нар, эмнэлгийн дунд мэргэжилтэн  Ч.Оюунцэцэг, Ш.Даваадулам, С.Тунгалаг, Б.Пүрэвсүрэн, С.Дуламсүрэн нар үйлчлэгч Л.Жаргалсайхан, галлагч Ж.Батжаргал жолооч Ж.Пүрэвдорж нар ажиллаж байсан.

            Энэ хамт олны дунд ахлах бага эмч дүн бүртгэгчээр С.Тунгалаг, Ц.Чулуунцэцэг, С.Жаргалсайхан, Ц.Мандах, жолооч Н.Алтангэрэл, туслах ажилтанаар Ё..Батмөнх, С.Самдан Ш.Мөнхбат, Б.Нинж Н.Баясах нар тус тус ажиллаж

Манай хамт олноос төрийн дээд шагнал ‘’Алтан гадас’’ одонт, Хөдөлмөрийн хүндэт медальт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан ойн медалууд зэрэг шагналт хүний их эмч Н.Цэрэнсамбуу, ‘’Эрүүл мэндийн тэргүүний ажилтан’’ цол тэмдэгт, ойн медалиуд ЭМЯ-ны ‘’Хүндэт жуух бичиг’’ –тэн ахлах зэргийн эмч Ё.Оюунцэцэг, Б.Өлзийбаяр,  бага эмч Ц.Мандах, Б.Пүрэвсүрэн, Ц.Чулуунцэцэг, Ц.Бямбадолгор, сувилагч Б.Бэхцэцэг, ЭМЯ-ны ‘’Хүндэт жуух бичиг’’ ээр сувилагч С.Дуламсүрэн нар шагнагдаж манай үе үеийн тэргүүний хүмүүс төрөн гарсан түүхтэй билээ.

2002 оноос БГБХ нөхөрлөлийн өрхийн эмнэлгүүд нэртэй байснаа 2011 оноос өрхийн эрүүл мэндийн төвүүд болсон түүхтэй.

2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинэ эмнэлгийн барилгыг 2 өрхийн эрүүл мэндийн төвийн дунд барьж өгснөөр 2017 онд Энхийнхүрд өрхийн эрүүл мэндийн төвтэй нэгдэж үйлчлэх хүрээ тэлж өргөжин 3, 4,7,8 дугаар багуудын иргэдэд “Түшигдөлгөөн”ӨЭМТ нэрээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн даргаар нь Ж. Бунджав ажиллаж байна.

          Тус    өрхийн эрүүл мэндийн төвийн амжилт  ‘’2003 оны тэргүүний эмнэлэг’’,  2003 онд ‘’Хүүхдийг эрхэмлэгч байгууллага’’ , аймгийн ИТХ, Засаг даргын ‘’Хүндэт өргөмжлөл’’ , 2004 онд ‘’Эхэд ээлтэй хамт олон’’ 2018 онд аймгийн Тэргүүний өрхийн эрүүл мэндийн төв болсон амжилттай ажиллаж байгаа билээ.

2017 оноос хойш  манай хамт олны дунд их эмч нар  Т. Оюунтуяа,  Б.Мөнхтүшиг Э.Номин,  П.Солонго, Ц. Эрдэнэзул , үйлчлэгч Ж. Суурьдулам  нар ажиллаж байсан.                                                                      

2022 оноос тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар С.Дониддулам, их эмч П.Оюундалай, М.Уяа, Д.Баяржаргал, М.Найгалмаа, Г.Энхтуул, Д.Төгсням нар, сувилагч П.Оюунтунгалаг, Ц.Бямбадолгор, Д.Цогзолмаа, Б.Бэхцэцэг, Ц.Гүндэгмаа, П.Отгонцэцэг, Ч.Нямсүрэн, Л.Должин, Ч.Энхжаргал, Б.Одгэрэл, Э.Соёл-Эрдэнэ, туслах ажилтан Л.Галхүү, Ц.Хангал, М.Наранчимэг, А.Туяамаа 22 хүний бүрэлдэхүүнтэй Арвайхээр сумын 3,4,7,8 дугаар багуудын үндсэн бүртгэлтэй 10729, түр оршин суугч 2000 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангаж 2 удаа магадлан итгэмжлэгдсэн.

2024-04-08 10:24:16