• 05 сарын 09, Пүрэв гараг
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Анх Арвайхээр сумын Засаг даргын 2008 оны 07-р сарын 29-ний өдрийн 108 тоот захирамжаар Сангиданзан овогтой Баярбат захирлаар томилогдон ЕБ-ын 4 дүгээр сургуулийн анхны шав тавигдсан түүхтэй. 2013-2019 онд А.Очирбал захирал, 2019 оноос Г.Лхагва захирал томилогдон ажиллаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухааны болон нийгмийн ухаан чиглэлээр 9 заах аргын нэгдэл, нийт  1780 сурагчтай,  53 бүлэгтэй, 10 удирдах ажилтан, 83 багш, 25 ажилтан нийт 118  хүний бүрэлдэхүүнтэй сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 63% мэргэжлийн зэрэгтэй. Тус сургууль нь байгуулагдаад 14 жил болж байгаа залуу сургуулиудын нэг боловч энэ хугацаанд аймгийн боловсролын байгууллагуудын дунд өөрийн байр сууриа олсон сүүлийн жилүүдэд ЭЕШ-д тогтмол амжилттай оролцон өмнөх амжилтуудаа бататган ахиулан ажиллаж байна.

Багш боловсон хүчин 

Удирдлагын баг  

Бага ангийн  25 багш

Дунд ангийн 57 багш 

Аж ахуйн ажилчид 23 

 

Мэргэжлийн зэрэг 

МУ Зөвлөх багш 2

МУ Тэргүүлэх багш 19

МУ Заах аргач багш 31

 

Байгуулга дээр ажиллаж байгаа нэгжүүд 

Сургуулийн зөвлөл 

Сургуулийн өөрөө үнэлгээ 

Ёс зүйн зөвлөл 

Дотоод хяналт 

Үйлдвэрчний эвлэл 

Эцэг, эхийн зөвлөл 

Хамтын сан 

Арга зүйн хөгжлийн баг

2024-04-04 17:47:39