• 05 сарын 09, Пүрэв гараг
ЗҮЛЭГТИЙН 12 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
44 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"ЗҮЛЭГТ" 12 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын “Зүлэгт” 12 дугаар баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 63 тоот тогтоол, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот тогтоолоор шинээр байгуулагдсан.

Газар нутгийн байршил:                                                                                 .
            Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Зүлэгт" 12 дугаар баг нь хойд талаараа Бурхийн 9 дүгээр баг, зүүн талаараа Согоотын 1 дүгээр баг, зүүн урд талаараа Арвайхээрийн 5 дугаар багтай тус тус хиллэх ба Баяжих, Жаргалант, Үйлдвэрлэл, Шинэ Арвайхээр,  нэртэй гудамжуудтай, сумын баруун урд хэсэгт байрладаг  гэр хорооллын баг юм.
            Хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар үндсэн 447 өрхийн 1627 хүн амтай болж, хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 864, эмэгтэй 763 иргэн, насны бүлгээр авч үзвэл хүүхэд /0-18 насны/ 745, хөдөлмөрийн насны хүн ам 753,  ахмад настан 129. Түр оршин суугч 125 өрхийн 459 иргэн. Хөдөө амьдардаг буюу малчин 59 өрхийн 265 иргэн байна.                                                                                       .
            Аж ахуй нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэр дээр НИК ХКомпаний Өвөрхангай  дахь салбар, “Арвай”, “Их Богд”, “Сод монгол”, “Тес Петролиум” ШТСтанц, ОБГазрын улсын нөөцийн сан, “Арвайн дэвшил”, “Арцад трейд” ХХК-ний тоосгоны үйлдвэр, "Зөв суурь" ХХК, “Хархорин өргөө” ХХК, "Тод бум" ХХК, “Арвай кассандра” ХХК, "Дүүрэн ёндоо" ХХК-ний блок, битоны үйлдвэр, “Сод-Ээл” ХХКомпаний үнээний ферм, “Баруун жаргалант-1” ХХК-ний блокны үйлдвэр, “Алтан ёндоо” хайрганы үйлдвэр, “Ихэр даваат”, “Баянхорол” ХХК, "Их богд", “Ихэр од”, "Жинчин","Тээл Хайрхан" зэрэг үйлчилгээний төв, "Урьхан", "Хишиг-Арвин" минимаркет, "Гарьд", "Аз-Од", "Хишиг хурх", "Өв-Аривжих" хүнсний дэлгүүрүүд, Түүхий эдийн төв зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.  

            СӨББ-ын хамран сурах тойрог:

Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг

СӨББ-д 2-5 насны 187 хүүхэд хамрагдахаас 174 хүүхэд хамрагдаж, хамрагдалт 93.0 хувьтай.

            ЕБСургуулийн хамран сурах тойрог:

4 дүгээр сургууль

ЕБСургуульд 470 хүүхэд хамрагдахаас хамрагдалт 99.5 хувьтай.

            Өрхийн эрүүл мэндийн төвийн хамран үйлчилгээ авах тойрог:

"Уян сэтгэл" өрхийн эрүүл мэндийн төв нь багийн үндсэн болон түр оршин суугч бүгд 2086 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Багийн алдартнууд:

Ардын их хурлын депутат Ц.Төмөр-Очир, Ц.Дүгэр, аймгийн аварга малчин С.Намхайням, А.Баатар, сумын аварга малчин С.Лхагвадорж.

 

 

НЭР: Баяртогтохын Хэрлэн                                  НЭР: Рэнчинсэнгийн Энх-Амгалан

АЛБАН ТУШААЛ: Багийн Засаг дарга                       АЛБАН ТУШААЛ: Багийн Зохион байгуулагч

УТАСНЫ ДУГААР: 99934033                                УТАСНЫ ДУГААР: 86898679

И-МЭЙЛ ХАЯГ:Herlen_4033@yahoo.com             И-МЭЙЛ ХАЯГ:enkhamgalan53@gmail.com

 

НЭР: Дашпунцагийн Цэрэнням                             НЭР: Одсүрэнгийн Мөнхцэцэг          

АЛБАН ТУШААЛ: Багийн ИНХурлын дарга         АЛБАН ТУШААЛ: Нийгмийн ажилтан

УТАСНЫ ДУГААР: 95035339                                УТАСНЫ ДУГААР: 88700706

FACEBOOK ХАЯГ: Цэрэнням Дашпунцаг            И-МЭЙЛ ХАЯГ:muugiim33@yahoo.com

 

2024-04-04 16:57:34