• 05 сарын 09, Пүрэв гараг
ОНГИЙН 13 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Онги 13 дугаар багийн танилцуулга

Үүсэн байгуулагдсан нь:Арвайхээр сумын Онгийн 13 дугаар баг нь Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2018 онд Онгийн 13 дугаар баг нэртэйгээр 720 өрх 2598 хүн амтайгаар байгуулагдсан.

Газар нутгийн байршил:

Арвайхээрийн 13 дугаар баг нь Арвайхээр сумын төв хэсэгт байрладаг. Тус баг баруун талаараа 9, 5 дугаар багтай хойд талаараа 5,6 дугаар багтай, зүүн талаараа 10,11 дүгээр багтай тус тус хил залгаа оршдог. Нийт өрхийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллагуудын төвлөрөл ихтэй Төрийн байгууллага-20,  Аж ахуйн нэгж байгууллага-35, худалдааны төв-3, хүнсний дэлгүүр-18, тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар 1057 өрхийн өрхийн 3838 хүн ам тоологдсон эрэгтэй 1804 эмэгтэй иргэн 2034, хүүхэд /0-17 нас/-1688, 18-39 насны залуучууд 1267 байна. үүнээс хөдөлмөрийн насны 1878 иргэн байна.

Малчин өрх 39 аймгийн төвд суурин амьдардаг 1055 өрх байна. Мал тооллогын хувьд нийт 11285 мал тоологдсоноос тэмээ 10, адуу 1294, үхэр 1092, хонь 5639 ямаа 3250 тус тус 2022 оны эцсээр тоологдсон байна.

 Бидний бахархал: 1992 оны анхны үндсэн хууль батлалцсан 2 иргэн, гавьяат багш, эмч 3 иргэн, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой 10 иргэн, аймгийн аварга тариаланч 1, сумын аварга тариаланч 2, сумын аварга фермер 1 тус тус аваргуудтай байна. Төрийн дээд шагнал Алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан болон яамны салбарын тэргүүний ажилтнууд олон байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба е-майл хаяг, холбоо барих утасны дугаар:

БИНХурлын дарга-мэйл хаяг: фэйсбүүк хаяг @ОтгонНамжил  Утас:89795199

Засаг дарга: И-мэйл хаяг- Azaamunguu2123@gmail.com. Утас:99987490

Зохион байгуулагч: И-мэйл хаяг- Enkuuleeee@gmail.com  Утас:88022554

Нийгмийн ажилтан: И-мэйл хаяг-shurentsetsegtogtoh@gmail.com  Утас:89833252

 

2024-04-04 16:58:30