• 05 сарын 09, Пүрэв гараг
Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэг
25 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН 11 ДҮГЭЭР ТУСГАЙ                                                              ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Тус цэцэрлэг нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А\562 захирамжаар 11 дүгээр Тусгай цэцэрлэг нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 2018 оны 01 сарын 15 өдрөөс хүүхдүүдээ хүлээн авч 2 бүлэг 24 хүүхэд 12 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байсан.

 2022-2023 оны хичээлийн жилд 23 багш ажилчид 3 бүлэг 42 хүүхэдтэйгээр сургалт үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд 1,6-10 хүртэлх насны

  • Тархины саажилттай - 31
  • Харааны бэрхшээлтэй -1
  • Дауны хам шинжтэй -4
  • Аутизмын хүрээний эмгэг-1
  • Эпильси буюу уналт таталт -4
  • Оюуны бэрхшээлтэй -1 гэсэн оноштой

            хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, хөдөлгөөн засал эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ, хэл заслын эмчилгээ, уламжлалт бариа засал, сэргээн засах физик эмчилгээ, асаргаа сувилгааг хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохируулан ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Цэцэрлэг нь:

  • Сургалтын баг
  • Эмчилгээний баг
  • Захиргаа аж ахуйн баг гэсэн бүтэцтэй.

Сургалтын баг нь хүүхэд бүрийн хөгжлийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө болон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин ажилладаг.

Эмчилгээний баг нь хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлд тохирсон бариа засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээх засах эмчилгээ явуулдаг.

Захиргаа аж ахуйн баг нь цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.

Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд:

  • Хөдөлгөөн засал
  • Хэл засал
  • Хөдөлмөр засал
  • Сэргээн засах эмчилгээ \бариа засал, зүү төөнүүр\
  • Ганцаарчилсан сургалт үйл ажиллагаа
  • Бүлгээр хөгжүүлэх үйл ажиллагаа
  • Хөгжөөн баясгах үйл ажиллагаа

Дээрх үйл ажиллагааг багш чиглэл бүрийн дагуу хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд үндэслэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан ажилладаг.

            2020 онд Өвөрхангай аймгийн БСУГазартай хамтарч цэцэрлэгийн хүүхдүүддээ үйлчлэх автобустай болж хүүхдийн зорчих тав тухтай нөхцөлийг бүрдүүлэн мэргэжлийн жолоочтой жижүүр багштайгаар өдөр бүр автобус үйлчилгээг хэвийн явуулж байна.2021 оны 01 сарын 01 нээс “ХОЛТ ИНТЕРНЭШНЛ” олон улсын байгууллагын хоол тэжээлийн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүдэд амин дэмээр баялаг шим тэжээллэг олон нэр төрлийн хоол хүнс болон витаминуудаар үйлчилж хүүхэд бүрийн дархлааг дэмжин ажиллаж байна.

2024-04-08 09:54:41