• 05 сарын 09, Пүрэв гараг
Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэг
22 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН ТЭРГҮҮНИЙ 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН  танилцуулга

2018 оны11-дүгээр сарын 05-ны өдөр   Өвөрхангай    аймгийн Засаг Даргын А/666 тоот  захирамжаар 150 хүүхдийн хүчин чадалтай Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг 12 дугаар цэцэрлэгээр үүсгэн байгуулсугай гэсэн захирамж гаргасан.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар Шарын Лхагвасүрэнг Эрхлэгчээр томилогдон Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох барилгыг хүлээн авч ажиллаж байлаа.

Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн хүчин чадалтай 6 бүлэгтэй 28 багш ажилтны орон тоотойгоор үйл ажиллгаагаа нээж сургуулийн өмнөх боловсрол олгож эхэлсэн Нийт багш нарын 70% нь Магистр зэрэгтэй, 2 багш Тэргүүлэх зэрэгтэй, 3 агш Заах аргач зэрэгтэй 2023 онд Аймгийн Шилдэг тохижилттой боловсролын байгууллагаар,

2023 онд Сумын Тэргүүний байгууллагаар, тус тус шалгарсан. Арвайхээр, сум орон нутгаас зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээндэ амжилттай оролцож байна. Хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд Уран гимнастик, найрал дуу, Үлгэрийн баатрууд амилсан нь Цодгор хүү, Тэр бөх хэний хэн бэ?, Өсвөрийн шатарчид тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.

2024-04-08 09:57:35