• 05 сарын 09, Пүрэв гараг
ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР  БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын Хүйс толгойн 11 дүгээр баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 85 дугаар тогтоолоор “Хүйс толгойн” 11 дүгээр баг нэртэйгээр байгууллагдсан.

Газар нутгийн байршил:

Хүйс толгойн 11 дүгээр баг нь Арвайхээр сумын зүүн урд хэсэгт байрладаг. Баруун хойд талаараа Ноёны 10 дугаар баг, баруун талаараа Арвайхээрийн 5 дугаар багтай хил залган оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн оршин суудаг. Багийн нутаг дэвсгэрт “АЗЗА” ТӨХКомпани үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам:

 2023 оны жилийн эцсээр 580 өрхийн 2088 хүн ам байна. Малчин 92 өрхийн 13387 толгой мал тоологдсон байна.  Хүн амын бүтцээр авч үзвэл: 0-18 насны хүүхэд 917, хөдөлмөрийн насны хүн ам 945, ахмад настан 226 иргэн байна. Нийт хүн амын хүйсээр нь авч үзвэл эр 1079, эм 1009 байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба:

Багийн Засаг дарга Б.Золбоо дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй. 2014 оноос багийн Засаг даргаар ажиллаж байна.

Багийн Зохион байгуулагч Ш.Амаржаргал дээд боловсролтой Компьютер програм хангамж мэргэжилтэй. 2021 оноос багийн зохион байгуулагчаар ажиллаж байна.

 Багийн нийгмийн ажилтан Н.Болортуяа дээд боловсролтой. Хэл уран зохиолын багш мэргэжилтэй.  2017 оноос нийгмийн ажилтнаар ажиллаж байна

БАГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

НЭР: Б.Золбоо

АЛБАН ТУШААЛ: Засаг дарга

УТАСНЫ ДУГААР:88042300

И-МЭЙЛ ХАЯГ: zolmurun@gmail.com

НЭР: Ш.Амаржаргал

АЛБАН ТУШААЛ: Зохион байгуулагч

УТАСНЫ ДУГААР:99295967

И-МЭЙЛ ХАЯГ: amraa2869@gmail.com

НЭР: T.Болортуяа

АЛБАН ТУШААЛ: Нийгмийн ажилтан

УТАСНЫ ДУГААР:99330139

И-МЭЙЛ ХАЯГ: Boloroo Boogii

 

 

 

 

2024-04-04 16:56:07