• 05 сарын 09, Пүрэв гараг
НОЁНЫ АРАВДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
33 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өрх хүн, ам: 2022 оны байдлаар 906 өрхийн  3288 хүн амтай, түр оршин суугч 135 өрхийн 392 хүн амтай оршин тогнож байна. Үүнээс: 0-18 насны 1311 хүүхэд, хөдөлмөрийн насны иргэн 1485, ахмад настан 335, малчин өрх 112, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 39 иргэн байна.

Газар нутгийн байрлал: Баруун талаараа  13 дугаар багийн хилийн цаваар, хойд талаараа 6 дугаар багийн хилийн цаваар өмнө, зүүн талаараа Хүйс толгойн 11 дүгээр багийн хилийн цаваар хиллэдэг.

Аж ахуйн нэгж, албан байгууллага: Хамран сургах тойргийн хүрээнд Ерөнхий боловсролын 5-р сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 9, 13, 14-р цэцэрлэгүүд, “Нарны дөш”  өрхийн эрүүл мэндийн төв, аж ахуйн нэгж 32, худалдаа үйлчилгээ 15, ахуйн үйлчилгээ 4 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Ноёны 10-р баг нь 18-н хэсгийн ахлагчтай, иргэдийн нийтийн хурлын зөвлөл, хамтарсан баг, ахмадын зөвлөл, залуучуудын зөвлөл ажиллаж байна.  

           

 

2024-04-04 16:55:00