• 05 сарын 10, Баасан гараг
ӨЛЗИЙТИЙН ДӨРӨВДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
37 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 ӨЛЗИЙТИЙН ДӨРӨВДҮГЭЭР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг нь 1992 оны шинэ үндсэн хуулиар Засаг захиргааны анхан шатны нэгж болох Өлзийтийн 4 дүгээр баг болон үүссэн түүхтэй. Тухайн үедээ 556 өрх, 2200 хүн амтай томоохон баг байсан.

Газар нутгийн байршил

Тус баг нь Арвайхээр сумын зүүн хойд хэсэгт байршилтай, баруун талаараа Рашаантын 8 дугаар багтай, зүүн талаараа Их-Уул Ягаан толгойн 6 дугаар багтай, урд хэсгээрээ Арвайхээрийн 5 дугаар багтай хил залгаа оршдог гэр хорооллын баг юм.

Өрх, хүн ам

2022 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 926 өрхийн 3163 хүн ам тоологдсон. Хүн амын бүтцээр нь авч үзвэл 0-18 насны хүүхэд 1122, 19-34 насны залуус 829, 35-49 насны 584, 50-аас дээш настай 628 иргэн байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл бөгөөд дээд боловсролтой 380 иргэн, бүрэн дунд боловсролтой 613 иргэн, бүрэн бус дунд боловсролтой 742 иргэн, техник болон мэргэжлийн боловсролтой 271 иргэн, бага боловсролтой 535 иргэн байна.

Малын тоо

2022 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 1509, үхэр 932, хонь 10725, ямаа 7971, тэмээ 30 нийт 20974 мал тоологдсон байна.

Багийн Иргэдийн Нийтийн хурлын бүрэлдэхүүн

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн ИНХурал анх 2000 онд байгуулагдаж анхны багийн ИНХурлын даргаар Ш.Төмөрбаатар, Ч.Лхагва, Ц.Эрдэнэсүрэн, Б.Нямгэрэл  нар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Д.Дүгэрсүрэн улиран сонгогдож ажиллаж байна.  Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ц.Эрдэнэсүрэн ажиллаж байна.  Багийн ИНХурлын Тэргүүлэгчдээр Д.Цэвэлсүрэн, З.Мөнхбат Э.Түмэнжаргал нар ажиллаж байна.

Багийн Засаг даргын ажлын алба

Багийн Засаг даргаар ажиллаж байсан дарга нар:

1992-1996 онд анхны Багийн Засаг даргаар Н.Өлзийбат

1996-2000 онд Багийн Засаг даргаар Н.Баатарбат

2000-2003 онд Багийн Засаг даргаар Д.Ганхуяг

2003-2007 онд Багийн Засаг даргаар Ж.Мэнд-Амар

2007-2014 онд Багийн Засаг даргаар С.Тогтох

2014-2021оны 3 сар хүртэл Багийн засаг даргаар Ц.Эрдэнэсүрэн

2021оны 3 сараас 2021 оны 9  сар хүртэл Багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр      Б.Нямгэрэл нар тус тус ажиллаж байсан.

2021 оны 9 сараас эхэлж Багийн Засаг даргаар Ш.Авирмэд ажиллаж байна.

Багийн зохион байгуулагч Ш.Болорчулуун 1990 онд төрсөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. 2014 оноос Гучин-Ус сумын ЗДТГазарт Төрийн захиргааны түшмэлээр ажиллаж байгаад 2022 оноос зохион байгуулагчаар ажиллаж байна.

Багийн нийгмийн ажилтан С.Жаргалсайхан 1985 онд төрсөн. Санхүү эдийн засагч мэргэжилтэй. 2018 оноос Арвайхээр сумын ЗДТГазарт сум хөгжүүлэх сангийн гэрээт ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сараас эхлэн багийн нийгмийн ажилтнаар тус тус ажиллаж байна.

2024-04-04 16:48:12