• 05 сарын 09, Пүрэв гараг
Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн танилцуулга
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЙМГИЙН УУГАН СУРГУУЛЬ НЬ 100 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЖ БАЙНА

Монгол орон даяар 1911 оны үндэсний хувьсгалын дараа нийгэм, эдийн засаг, соёлын олон чухал арга хэмжээ авсны нэг нь төв орон нутагт үндэсний 60 гаруй сургууль байгуулсан явдал юм. Үүний нэг нь 1923 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууны Өндөр-Өнц Баянгол сумын нутаг “Үнэгтийн задгай жаргалант” гэдэг газар 1 багш, 1 ажилчин, 31-н сурагчтайгаар байгуулагдсан “Тамгын сургууль” юм. Алслагдан байгуулагдсан Тамгын сургууль нь 1924 онд Арвайн хүрээнд нүүж   Тэнхимийн сургууль нэртэй болж, 1974 онд төвийн 1-р 10-н жилийн сургуулийг өрх тусгаарлан, буурин дээрээ  төвийн 8 жилийн дунд сургууль болон үлдэж,  2011 оноос Академич П.Хорлоогийн нэрэмжит Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж олон алдартан гавьяатан төрүүлсэн буурал сургууль юм. Ууган энэ сургууль маань олон зүйлийн анхдагч юм. Хөдөлмөр политехник, үйлдвэрлэлийн сургалттай сургууль болж хүүхэд бүрийн ажилч хичээнгүй тэсвэр хатуужилтай хөдөлмөрч бүтээлч болгох сургалтын хөтөлбөр туршин хэрэгжүүлж байсан түүх байна. Иймээс 1979 онд Өвөрхангай аймгийн анхны “Тэргүүний” сургууль болж байжээ. Мөн аймагтаа математикийн гүнзгийрүүлсэн сургалт, спортын төрөлжсөн бүлэг байгуулж  шилдэг тэргүүний сурагчдыг шигшигдэн суралцах боломж бий болгосон анхдагч сургууль юм байна.

             Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын II сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд 150-н багш  ажиллагсад 2500 гаруй суралцагчид 78-н бүлэгт хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа орон нутагтаа ажиллах хүчний тоогоороо тэргүүлэх өнөр хамт олон юм. Сургуулийн  сургалт хүмүүжлийн ажил үе үеийн ажилч хичээнгүй багш, ажилтан, шилдэг удирдлага баг хамт олны хичээл зүтгэлээр өрнүүн өөдрөг байж материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын агуулга, арга зүй зэргээрээ манлайлж нэгэн зууны Монголын боловсролын бодлого чиглэл үйл ажиллагааг амжилттай гардан зохион байгуулж 2011 онд Арвайхээр сумын “Шилдэг сургууль”, 2011 онд “Эрдэмтэн зохиолч Пүрэвийн Хорлоогийн нэрэмжит” сургууль, 2012 онд “Оюун ухааныг эрхэмлэгч” сургууль, 2015 онд Аймгийн “Урлаг спортын аварга” сургууль, 2016 онд “Аймгийн тэргүүний сургууль”, 2016 онд “Эрүүл мэндийг дэмжигч” сургууль, 2019 онд БСШУСЯ, ЗГХАгентлаг, БТСГазраас зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын 6-р наадмын “Шилдэг сургууль” болж 2021 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан шилдэг тэргүүний сургууль байна. Нийт багшийн 69% нь мэргэжлийн зэрэгтэй, түүнээс заах аргач 38, тэргүүлэх 37, зөвлөх багш 2 ажиллаж байна. БСШУЯамнаас “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-Зөвлөх багшийн манлайлал” анхдугаар зөвлөгөөнд улсын олимпиадын 14 медалийн эзэн 8 удаагийн аварга МУ-ын зөвлөх багш Б.Даваасүрэн, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтыг 20 гаруй жил амжилттай удирдан, тэдний хөгжил оролцоог ханган ажиллаж пара олимп, дифлимпийн дэлхийн аварга төрүүлсэн МУ-ын зөвлөх багш Х.Пүрэвсүрэн нар сургууль хамт олноо  төлөөлөн оролцжээ. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд БШУЯ, багшийн хөгжлийг дэмжих, Боловсрол сан хамтран хэрэгжүүлсэн “Дэлхийн шилдэг багш-Монголд” төслийн хүрээнд үндэсний шилдэг багш шалгаруулалтад “ШИЛДЭГ 50 багш”-ийн нэгээр математикийн багш Б.Бямбацэрэн шалгарчээ. Зуун дамнасан түүх нь орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсний 100 жилтэйгээ ихэр мэт цадиглаж их ойн баяраараа тус сургуулийн  ахмад захирал Д.Отгонбаяр, Д.Банзрагч нар МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ багш хэмээх хүндэт шагнал хүртэж, энэ сургуулиараа овоглосон МУГБ Д.Пүрэв, МУГБ Ц.Амгалан, МУГБ Б.Мөнхжаргал, МУГБ Г.Нарантуяа нарын түүчээ болж түүхээ зузаатгажээ. Түүхэн цаг үе бүртээ өсвөр үе хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ажлаа нэр төртэй хийж олон эрдэмтэн мэргэд төр, нийгэм, бизнесийн  салбарын шилдэгүүдийг төрүүлсэн өвөрхангай аймгийн ууган сургууль маань  орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсний зуун жил тохиосон жил төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хоймортоо залсан.

          Энэхүү алдар хүнд, амжилт бүтээлд гараас нь хөтөлсөн ахмад эрдэмтэн багш нар нь буурал сургуулийнхаа насыг наслан, хойч үедээ үнэтэй сургамж хайрлан, алтан үеийн дурсамж түүх өгүүлэн, залуу үеийнхээ ажил үйлсэд нь мөнхийн тусыг хүргэсээр байна. Ахмад захирал Д.Отгонбаяр, Д.Банзрагч, Т.Цэцэгмаа, ахмад сургалтын менежер Ц.Амгалан, Х.Нарантуяа, С.Долгорсүрэн ахмад багш З.Намсрай, С.Төмөрбаатар нар нь  сургуулийн ололт амжилт томоохон үйл хэргийг тэмдэглэн үзэглэж түүхэн номоо бүтээлцэн, залуу үе багш удирдлагтаа үнэтэй сургамж зөвлөмжөө хайрлан сургуулийн томоохон үйл ажиллагаа бүрт гар бие оролцон яваад сургууль хамт олон үргэлж бахархаж байдаг.

       Сургуулийн ажил цаг үе бүртээ өрнүүн өөдрөг байж материаллаг бааз сүүлийн 5-н жилийн хугацаанд орон нутгаас сонгогдсон УИХ-н гишүүд, орон нутгийн удирдлагуудын оновчтой болдого шийдвэрээр өргөжиж хими физик байгалийн ухааны хичээлүүдийн кабинет,  биеийн тамирын гадаа талбай, спорт заал, номын сан, гал тогоо бүхий 320-н хүүхдийн өргөтгөлийн барилга гээд дутагдаж байсан 4 тэрбум гаруй төгрөгийн томоохон хөрөнгө оруулалт хийгдэж сургалтын орчинд эрс шинэчлэлтийг хийсэн. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед багш нарт ажиллах таатай орчин бий болгож шавь нартаа цахим хичээл бэлдэн хүргэхэд  бүхий л талаараа дэмжлэг болсон. Материаллаг бааз орчин нөхцөл сайжирсан нь энэ цаг үед сурагчдын хоцрогдол арилгах, багшийн ажлын бүтээмж нэмэгдүүлэх, ажлын байрандаа тасралтгүй хөгжих суурь бааз болж байна.

       Багш нарын тасралтгүй хөгжлийн үр дүнгээр хичээнгүй сурагчдынх нь хөдөлмөр зүтгэл нь зорисон зорилгодоо хүрч сургалтын  чанар стандартын үзүүлэлт тогтвортой байгаа сургууль юм. Хамт олон дотроо ажлын арга барил ур чадвараараа манлайлах Г.Бат, Б.Бямбацэрэн, З.Бадамханд, А.Бунддулам, Д.Лхагвасүрэн, Э.Даш зэрэг МУ-ын Тэргүүлэх зэрэгтэй  35  багшийн “Тэргүүлэх багшийн арга зүй” сэдэвт туршлага түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, “АХМАД БАГШААС СУРАЛЦЪЯ” арга зүйн мэдээлэл солилцох үйл ажиллагаа, 1 болон 5 дахь жилээ ажиллаж буй залуу багш нарын ур чадварын уралдаан, “Түвшинчилсэн сургалтын хэрэглэгдэхүүн” бэлдэх зэрэг олон аргх зүй, чадвар сайжруулах, суралцах уралдаан зохион байгуулж ажилласан байна. Үүний үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор сүүлийн 6-н жилийн хугацаанд сургуулийн дундаж 510-547,1 хэмжээст оноонд хэлбэлзэж аймаг, улсын дунджаас дээгүүр байгаа нь сургалтын чанар тогтвортой байгааг харуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилд ч энэ амжилтаа бататган биологийн багш Б.Даваасүрэнгийн бэлтгэсэн сурагч О.Цэрэнханд- 699 оноо, монгол хэлний багш Д.Лхагвасүрэнгийн бэлтгэсэн сурагч Ш.Жамбалсанжид, Э.Одончимэг нар- тус тус 800 оноо, Б.Отгонгэрэл-710 оноо, Т.Алтантуяа багшийн бэлтгэсэн сурагч Ч.Дөлгөөнтамир- 772 оноо, Математикийн багш Я.Нандинцэцэгийн бэлтгэсэн сурагч Ц.Биндэрцэцэг- 749 оноо, Ч.Дөлгөөнтамир-715 оноо, О.Наранчимэг- 709 оноо, Н.Мягмарсүрэн багшийн бэлтгэсэн сурагч Д.Бямбасүрэн- 723 оноо, түүх нийгмийн ухааны багш С.Ичинхорлоогийн бэлтгэсэн сурагч Ч.Дөлгөөнтамир- 750 оноо, Т.Одонжаргал- 741 оноо, А.Аминсарнай, Г.Мөнхзул нар тус тус 712 оноо, А.Адъяадолжин багшийн бэлтгэсэн сурагч Д.Бямбасүрэн-741 оноо, Г.Отгонгэрэл- 704 оноо авч нийт төгсөгчдийн оноогоороо тус сургууль аймаг улсын дунджаас дээгүүр шалгагджээ.

              Мөн 2021-2022 оны хичээлийн жилд 8 ангилал, 36-н төрлөөр зохион байгуулагдсан төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож 11-н медиаль хүртэж аймагтаа 31-н сургуулиас 4-т эрэмбэлэгдсэн байна. Үүнээс физик, математикийн хичээлээр  сурагч Б.Оюунгэрэл мөнгөн медаль бэлтгэсэн багш Э.Цэдэвсүрэн, 12а ангийн сурагч Ц.Биндэрцэцэг алтан медаль бэлтгэсэн багш Я.Нандинцэцэг, дунд ангийн багшийн төрөлд Э.Цэдэвсүрэн мөнгөн медаль, 12a ангийн сурагч Ц.Биндэрцэцэг алтан медаль, бэлтгэсэн багш Ч.Ичинхорлоо, 9б ангийн сурагч Э.Мөнхзул алтан медаль, бэлтгэсэн багш Г.Хандмаанар амжилт гарган аймагтаа математикийн олимпиадын дүнгээр Мэргэд, Хархорины гүнзгий сургуулийн дараа 3-т эрэмблэгдсэн. Үүнээс математикийн улсын олимпиадад сурагч Б.Оюунгэрэл бэлтгэсэн багш Э. Цэдэвсүрэн, сурагч Ц.Биндэрцэцэг бэлтгэсэн багш Я.Нандинцэцэг нар амжилттай оролцон “Бүтэн бодолт”-ын шагнал, батламж, физикийн Улсын 33 дугаар олимпиадад сурагч Ц.Биндэрцэцэг бэлтгэсэн багш Ч.Ичинхорлоо, сурагч Э.Мөнхзул бэлтгэсэн багш Г.Хандмаанар нар амжилттай оролцжээ.Мөн аймгийн төрөлжсөн олимпиадын түүхийн хичээлийн 9-р ангийн төрөлд 9б ангийн сурагч С.Есөнбаатар мөнгөн медаль, бэлтгэсэн багш Т.Жамьян, Газар зүйн хичээлийн 9-р ангийн төрөлд 9б ангийн сурагч Ц.Отгонжаргал хүрэл медаль, бэлтгэсэн багш Б.Эрдэнэцэцэг нар шалгарчээ. ”Үндэсний өв соёлоо тээгч түгээгч” монгол бичгийн улсын уралдаанд 6в анги 1 байр бэлтгэсэн багш Т.Алтантуяа, 7б анги 1 байр бэлтгэсэн багш Д.Лхагвасүрэн, 9е анги тусгай байр бэлтгэсэн багш А.Түгжсүрэн нар амжилттай оролцож аймаг орон нутаг сургууль хамт олныхоо нэрийг гаргасан байна. Улсын  хэмжээний олимпиад уралдаан тэмцээнээс тус сургууль нь нийт 16 алт, 14 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж, Биологийн хичээлээр 2 сурагч олон улсын олимдиадад оролцжээ.

     Мөн хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмын хүрээнд  оюун ухаан, хэл яриа, сонсгол, харааны бэрхшээлтэй сурагчдийг сургах үйл хэргийг 20 гаруй жил тасралтгүй хэрэгжүүлж сурагчдын хөгжил оролцоог дэмжин ажилснаар  урлаг спортоор илүү амжилтыг үзүүлж тив дэлхийд нэрээ гаргаж  дэлхийн аварга 1 тивийн аварга 3 төрсөн байна. Тусгай бүлгийн сурагч Н.Эрхэмбаяр нь жудо бөхийн төрлөөр Дифлимпийн Дэлхийн хошой аварга болж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан анхны сурагч болсон байна.

           Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулж хөгжил оролцоог дэмжин амжилттай ажиллахад сүүлийн 4-н жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжиж байгаа Японы Хүүхдийг Ивээх Сангийн  “Хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах нь” төсөл нилээн томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Төслийн хүрээнд нийт 123 багш ажилтанд боловсролд хүүхэд бүрийг тэгш хамруулах II, III модуль сургалтыг хийж анги удирдсан багш нар ангийн нийт эцэг эх, асран хамгаалагч нарт сургалтаа зохион байгуулжээ. “Тэгш хамруулах” зорилгоор тусгай хэрэгцээт 2 бүлгийн сурагчдыг энгийн анги руу элсүүлэх ажлыг хийсэн ба анги удирдсан багш бүр дээр “Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр”-өөр ажиллаж буй багш нарын цалин хөлсний асуудлыг 3 сайдын тушаалаар гарган мөрдөн ажиллаж байна. Ингэснээр энгийн ангид 2021-2022 оны хичээлийн жилд 4 сурагч дунд анги руу шилжин оржээ. Мөн дээрх 2 бүлгийн 32 сурагчдыг сонголтоор нь хөгжүүлэх сургалтанд хамруулах ажил II шатандаа явж эхэлсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, суралцагч нараас санал авч сонирхолоор нь урлан бүтээх, урлаг, спортын секцүүдэд холбон зуучилж байна. Цаашид бага, дунд, ахлах ангийн сурагчдад төслийн хүрээнд нөлөөллийн үйл ажиллагаа, олон талт сургалт сурталчилгаа, эцэг эх асран хамгаалагч нарт тараах материал хүргэх, харьяа аймаг, сумдын сургуулиудад туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилт тавьсан байна.

          Сургуулийн хэмжээнд сурагчдын хичээлээс гадуур хөгжих, бие даан суралцах боломж бололцоог хангах үүднээс “БИ ХӨГЖИНӨ, БИД ХӨГЖИНӨ, БҮГДЭЭРЭЭ ХӨГЖИНӨ” уриатай хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих спортын 7 төрөл, урлагийн 4 төрлийн секц, дугуйлан, 11 хүүхдийн өөрөө удирдах байгууллага жил бүр 500 гаруй сурагч хамрагдан хичээллэж байна. Үүнээс дурьдахад О.Үүрийнтуяа багшийн удирсан “Далд дуран” ХӨУБ нь эх бэлтгэл, ярилцлаг хийх, хөрөг нэвтрүүлэг хийх чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан “Өөрийгөө хөгжүүлсэн нь”,  “Коронавирус (ковид-19)-өөс сэргийлэх зөвлөмж”, “Бидний эрхэм хүмүүс”, “Сурагчийн дүрэм” сэдэвт контентууд, гар утас цахим хэрэглээний сэдвээр челленж зарлан ажилласан ба аймгийн “Шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага” II байрт шалгарчээ.

         Мөн биеийн тамирын багш Ч.Гаваагийн удирдсан баг тамирчид 2022оны 8-р сард МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсн Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын "ДӨЛ-2022" Улсын аварга шалгаруулах, "Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв"-д 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан 29 тасгийн 300 гаруй сурагч оролцсон тэмцээнээс аймгийн баг тамирчид амжилттай оролцож гутгаар байр эзэлсэн байна.

         Сүүлийн жилүүдэд цар тахал хорио цээрийн дэглэмтэй байсан хэдий ч манай сургуулийн спорт, урлагийн амжилтууд түүчээлэн үргэлжилсээр байна. Амжилтаас дурьдвал: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын Бразилын Кашиас-ду-Сул хотод болсон  зуны XXIV олимпийн наадмаас манай сургуулийн тусгай бүлгийн сурагч  Н.Эрхэмбаяр чөлөөт бөхийн аварга, 2022 оны өсвөрийн бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд биеийн тамирын багш В.Дониддэмбэрэл өөрийн сургуулийн болон Өвөрхангай аймгийн шигшээ багийг дасгалжуулан оролцуулж багийн төрөлд 3 мөнгөн медаль, тусгай байранд 4 өсвөрийн тамирчин шалгарсан ба тус 2-р сургуулийн баг тамирчдаас 2 сурагч шигшээ 8-т шалгарсан амжилт үзүүлжээ. Хүндийн өргөлтийн "Залуучуудын" УАШТэмцээнд эрэгтэй 50кг жинд 10в ангийн сурагч Б.Бямбатогтох огцом өргөлт алтан медаль, түлхэлттэй өргөлт алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж "Спортын дэд мастер" цолны болзол хангаж шилдэг техниктэй эрэгтэй тамирчинаар шалгарсан. Эрэгтэй 55кг жинд 10в ангийн сурагч Г.Дашдондог огцом өргөлт алтан медаль, түлхэлттэй өргөлт алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль, эмэгтэй 49кг жинд 9д ангийн сурагч О.Хишигцогзол огцом өргөлт мөнгөн медаль, түлхэлттэй өргөлт мөнгөн медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж “Спортын мастер” цолэмэгтэй 59кг жинд  ангийн сурагч Н.Алтанцоож огцом өргөлт хүрэл медаль, түлхэлттэй өргөлт хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль, эмэгтэй 76кг жинд 9в ангийн сурагч Л.Болортуяа огцом өргөлт мөнгөн медаль, түлхэлттэй өргөлт мөнгөн медаль, нийлбэр дүнгээр мөнгөн медаль тус тус хүртжээ. Мөн жил бүрийн хичээлийн жилд сурагчдын авьяасыг хөгжүүлсэн “Би чадсан” тайлант өдөрлөгийг эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд тайлагнаж хэвшжээ.

Цаашид төрөөс боловсролын талаар баримтлаж байгаа бодлого шийдвэрийг оновчтой хэрэгжүүлж, сургууль өөрийн хөгжлийн шилдэг арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, сургалтын чанар стандартыг өндөр түвшинд хүргэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх оролцоог хангах ажлыг зохион байгуулж, сурч боловсрох, ажиллах таатай нөхцлийг орчин үетэй нь тохируулан цаг ямагт хөгжүүлж жил бүр гаргасан амжилтаа ахиулан сургуулийнхаа ЗУУН ЖИЛ-ийг угтах зорилго зорилттойгоор ажиллаж байгаа хамт олон юм.

Төрийн дээд одонгоо хоймороо залсан буурал сургуулийнх нь үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчидөд нь 100 дахь хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.


             Эрдэм номын цагаан буян дэлгэрч тэгш дүүрэн байх ерөөл өргөе.

2024-04-04 17:43:26