• 10 сарын 14, Даваа гараг
НАРНЫ ДӨШ ӨЭМТөв
234 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“НАРНЫ ДӨШ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2023 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...

  Тус өрхийн эрүүл мэндийн төв нь анх аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2002 оны 91 дүгээр тушаалаар Арвайхээр сумын 5, 6 дугаар багийн 3651 хүн амд 2 их эмч, 3 сувилагч, 1 үйлчлэгч нийт 6 ажилтантайгаар ажиллаж байсан бол өдгөө Арвайхээр сумын 5, 6, 10, 11, 13-р багуудын үндсэн 14864, түр оршин суугч 1724 нийт 16588 иргэнд 23 эмч, ажилтантайгаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна. Тусламж үйлчилгээнд:

    • Амбулаторийн тусламж үйлчилгээ
    • Гэрийн тусламж үйлчилгээ
    • Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ
    • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ /мэдээлэл, сургалт сурталчилгаа, сэтгэл зүйн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт/
    • Уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээ
    • Лабораторийн тусламж үйлчилгээ
    • Сувилахуйн тусламж үйлчилгээ
    • Өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг тус тус үзүүлж байна.   

2023 онд байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, орчны тохижилт, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал:  2023 оны 05 сарын байдлаар

  • Жирэмсний эрт үеийн хяналт 97 хувь,  
  • 0-2 насны хүүхдийн товлолын дархлаажуулалт 98 хувь,
  • 0-17 насны хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг 100 хувь,
  • 0-5 насны хүүхэд болон эхийн ноцтой хүндрэл, эндэгдэлгүй ажиллаж байна.

Мөн 2022 онд “Магадлан итгэмжлэл”-ийн шалгалтанд орж, 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу 4 жилээр эрхээ сунгуулсан бөгөөд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай стандартын дагуу үзүүлэхийг зорин “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхээр 2023 оны 04 сарын 28-ны өдрөөс эхлэн “Өртөө консалтинг” ХХКомпанитай гэрээ байгуулан хэрэгжүүлэх үе шатанд ажиллаж байна.
Тусламж үйлчилгээнд эмчилгээ оношилгооны нэр төрлийг нэмэгдүүлэх  зорилгоор мобиал технологийн зүрхний бичлэг, хэт авиан оношилгооны болон цусны биохимийн хагас анализаторын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, вакцин, эм био бэлдмэл хадгалах хөргөгчүүд, урвалж оношлуур болон гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээнд автомашин зэргийг шинээр нэвтрүүллээ.   

Эмч,мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ажлын хүрээнд дархлаажуулалтын 3 сарын олгоход 1 сувилагч, хэт авианы оношилгооны 3 сарын олгоход 3 их эмч, АШУҮИС-МДИ-ийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын 6 сарын олгоход 1 их эмч, АШУҮИС-Сайбер сургуулийн эрүүл мэндийн бодлого удирдлагын магистрт 2 их эмч, нийт 7 эмч, сувилагчийг мэргэшүүлэн, мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн.  

Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээг нээж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган мэргэжлийн сэтгэлзүйчийг томилон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.  

Орчны бохирдлыг бууруулахад анхаарч байгууллагын гадна талд
30x15 метрийн хэмжээтэй авто зогсоол барьсан ба байгууллагын дотор талд угтах болон хүлээлгийн хэсгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохижууллаа.

Манай байгууллага нь мэргэжлийн уламжлалт, сэргээн засахын эмчийг томилон, бариа засал, бумба, утлага, шарлага хийж, гүйлтийн зам, спинингийн дугуй, бүтэн биеийн массажны сандал, болон дижитал мэдрэлийн массажны аппарат, саажилтын аппарат зэргийг нэвтрүүлж, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байна. Иймд иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

2024-04-08 10:09:43