• 05 сарын 09, Пүрэв гараг
ДЭЛГЭРЭХИЙН ГУРАВДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
56 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар  баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор “Дэлгэрэх”-ийн 3 дугаар  баг нэртэйгээр байгуулагдсан юм.

Газар нутгийн байршил:

Дэлгэрэхийн 3 дугаар  баг нь Арвайхээр сумын хойд  хэсэгт байрладаг. Баруун талаараа Дэлгэрэх дэнжийн 7 дугаар  баг, зүүн талаараа Рашаантын 8 дугаар  багтай хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт  Авто машин засвар,найман нэрийн барааны дэлгүүр, мотоцикль сэлбэг засвар, гэрээрээ хувиараа хөдөлмөр эрхлэгч    иргэн   тус тус амьдарч ажиллаж байна.

Өрх, хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар  өрх 673, 2427 Хүн ам, түр оршин суугч өрх 62 ,  161 хүн ам тоологдсон. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 97 малчин өрх, 49 мал бүхий өрхийн нийт 21516 толгой  мал тоологдсон. Үүнээс 1123 адуу, 850 үхэр, 0 тэмээ, 11671 хонь , 7872 ямаа байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн:

Дэлгэрэхийн 3 дугаар багийн ИНХурлын зөвлөл нь 2022 оны 3 дугаар сараас  5 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ИНХурлын зөвлөлийн хурал даргалагчаар П.Баярсайхан, гишүүдээр Г.Бямбахорол, М.Рэнчиндорж, Д.Цэцгээ, Ч.Сарантуяа                                                         нар ажиллаж байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба:

Гантөмөр овогтой Бямбахорол нь 1978  нь онд Арвайхээр суманд төрсөн, дээд боловсролтой,Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй. Багийн Зохион байгуулагч Пүрэв овогтой Баасансүрэн нь 1986 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Багийн нийгмийн ажилтан Бямбадорж овогтой Оюунгэрэл нь 1982 онд Арвайхээр суманд төрсөн, дээд боловсролтой, Философи, Улс төр судлаач мэргэжилтэй. 2021 оны 1 дүгээр сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна. Хэсгийн төлөөлөгчөөр Э. Батхуяг,  багийн Цагдаа М. Анхбаяр  цагдаагаар  ажиллаж байна.

 

2024-04-04 16:43:20