• 05 сарын 09, Пүрэв гараг
Арвйхээр сумын есдүгээр цэцэрлэг
15 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                                                 АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ 9 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

                     Манай цэцэрлэг нь Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд 2014.11.17-ны өдөр    нээлтээ   хийж      29  багш,  ажилчинтайгаар анх үйл   ажиллагаагаа   эхэлсэн түүхтэй. 150 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч хичээлийн жилд дундажаар 245-260-н хүүхэд хүлээн авч байна. Арвайхээр сумын 10, 11, 13  дугаар багийн хамран сургах тойргийн 2-5 настай хүүхдүүдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгох  үйл ажиллагааг явуулж байна.

  • 2022-2023 оны хичээлийн жилийн байдлаар 215 хүүхэд хүлээн авч  харьяa багийн хамран сургалт 93 %тай байна.  

Манай байгууллага хамт олон“ Хүүхдийг таатай бүтээлч идэвхтэй орчинд хамтаараа тоглонгоо хөдөлмөрлөх үйлийг дэмжинэ” гэсэн бүтээлч байдалд тулгуурлан өдөр тутамын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

          Хүүхэд нэг бүрийг зөв төлөвшилтэй эрүүл чийрэг иргэн болгохын тулд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгож, төрөл бүрийн хөгжүүлэх сургалт дугуйлангууд хичээллүүлэн, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүстэй хамтран ажиллах,  эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа жигд татан оролцуулдаг нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойших 6-н жилийн хугацаанд гаргасан амжилтаар үр дүн нь харагдаж байна.

         “БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ ” уриан дор баг хамт олноороо хамтран ирээдүйн “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” –ийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Эрхэм зорилго

Хууль  дүрэм  журмыг   чанд сахидаг,    эвсэг      ажилсаг,   хөдөлмөрч    хамт олныг    төлөвшүүлэн,   Хүүхэд      нэг бүрийн хөгжлийг дэмжиж, эцэг эхийн  оролцоог     нэмэгдүүлж,           сэтгэл     ханамжийг     дээшлүүлнэ.

 

Алсын хараа

      Вальдорфийн   сурган   хүмүүжүүлэх   үзэл      санааг       Монгол        ардын    уламжлалт    үндэсний      өв      соёл,  сурган   хүмүүжүүлэх   арга ухаантай     хослуулан      үйл       ажиллагаандаа   нэвтрүүлсэн,  шилдэг  тэргүүний үйл ажиллагаатай цэцэрлэг болно

                        Үзэл баримтлал

      Хүүхдийг   таатай  бүтээлч идэвхитэй орчинд           хамтаараа      тоглонгоо    хөдөлмөрлөх үйлийг нь дэмжинэ.

.

 

МАНАЙ ХАМТ ОЛНЫ 2014-2023 ОНЫ ХООРОНД ГАРГАСАН АМЖИЛТ

  1. 2015 онд “Өвөрхангай аймгийн Шилдэг ЭКО цэцэрлэг”-ээр шалгарч

I зэргийн болзлыг хангасан.

  1. 2015 онд “Арвайхээр сумын Шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарсан.
  2. 2016 онд “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын

II зэргийн болзлыг хангасан.

  1. 2016 онд “МБССҮСНийгэмлэг”-ээс шалгаруулсан топ-150 аж ахуй нэгжийн нэгээр шалгарч “Топ стандарт 2016” цомын эзэн болсон.
  2. 2016 онд Арвайхээр сумын “Шилдэг ногоон орчин” бүрдүүлсэн байгууллагаар шалгарсан
  3. 2017 онд “ Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойн  “Шилдэг тохижилттой   бүтээлч ” байгууллага” -аар  шалгарсан
  4. 2018 онд “Арвайхээр сумын Тэргүүний цэцэрлэг” –ээр шалгарсан
  5. 2019 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”- ээр шалгарсан
  6. 2020 онд Аймгийн “Тохижилт ногоон байгууламжыг нэмэгдүүлэх” зорилтод жилийн хүрээнд зарласан болзолт уралдаанд  “Шилдэг тохижилттой Ногоон байгууламжтай” байгууллагаар шалгарч 1-дүгээр байр
  7. 2021 онд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын

I зэргийг хангасан.

  1. 2022 онд Арвайхээр сумын Шилдэг тохижилттой эко байгууллагаар шалгарсан зэрэг амжилтуудыг анх ашиглалтанд орсон 2014 оноос хойш жил дараалан гаргасан бүтээлч хамт олон юм.  

2024-04-08 09:49:56