• 05 сарын 09, Пүрэв гараг
СОГООТЫН НЭГДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
80 ХҮН ҮЗСЭН БАЙНА

СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын Согоотын 1 дүгээр баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор Согоотын нэгдүгээр баг нэртэйгээр байгуулагдсан юм.

Газар нутгийн байршил:

Согоотын 1 дүгээр баг нь Арвайхээр сумын баруун хэсэгт байрладаг. Баруун талаараа Бурхийн 9 дүгээр баг, зүүн хойд талаараа Эмтийн 2дугаар баг, зүүн урп талдаа Арвайхээрийн 5 дугаар багтай хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 4дүгээр сургууль, ”Ширээт”, “Дуут”, “Ханхөгшин” зэрэг түүхий эдийн төвүүд, “Дэлгэрэх” хүнсний үйлдвэр, “Чонос” төв, Өгөөмөр зах зэрэг аж ахуйн нэгж, 11-н хүнсний дэлгүүр  үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар 862 өрх, 3172 хүн ам, түр оршин суугч өрх 56, хүн ам 168 нийт 945 өрх 3261 хүн ам  тоологдсон. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 21864 мал тоологдсон,71 малчин өрхтэй. Үүнээс тэмээ 23, адуу 1169, үхэр 805, хонь 10891, ямаа 8976 байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн:

Согоотын 1 дүгээр багийн ИНХурал нь 2022 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй, ИНХурлын даргалагч Ц.Янжинлхам ажиллаж байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба:

Засаг дарга Хоовонгийн Цэрэндолгор нь 1973 онд Богд суманд төрсөн, дээд боловсролтой, Санхүү удирдлага мэргэжилтэй. 2013 оноос эхлэн 1 дүгээр багийн Засаг даргаар сонгогдон 10 дахь жилдээ ажиллаж байна. Арвайхээр сумын ИТХурлын төлөөлөгч. Багийн Зохион байгуулагч Дорждэрэмийн Чагнаадорж нь 1995 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, дээд боловсролтой,  Бизнесийн удирдлага мэргэжилтэй, 2021 оны 02 дугаар сараас эхлэн тухайн :албан тушаалд ажиллаж байна. Багийн нийгмийн ажилтан Буяндалайгийн Довдон нь 1997 онд Өлзийт суманд төрсөн, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, 2022 оны 2 дугаар сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна. Г.Содхүү нь хэсгийн төлөөлөгчөөр, Ё.Бадрал нь багийн цагдаагаар ажиллаж байна.

 

2024-04-04 16:19:10