• 05 сарын 09, Пүрэв гараг
БУРХИЙН ЕСДҮГЭЭР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
34 ХҮН ҮЗСЭН БАЙНА

             Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн танилцуулга

Өрх хүн, ам: 2023 оны 5-р сарын байдлаар 717 өрхийн 2558 хүн амтай, 0-18 насны хүүхэд 980, хөдөлмөрийн насны хүн ам 1341, ахмад настан 237, түр оршин суугч 250 иргэн, малчин өрх 52, мал бүхий 30, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 47 иргэн байна.

Мал тооллогын хувьд тэмээ 13, адуу 434, үхэр 424, хонь 6025, ямаа 6235, нийт 13131 мал тоолуулсан.

Газар нутгийн байрлал:

Бурхийн 9 дүгээр баг нь Арвайхээр сумын баруун урд хэсэгт байрладаг. Хойд болон зүүн талаараа Согоотын 1 дүгээр баг, баруун өмнөд хэсгээрээ Зүлэгтийн 12 дугаар багтай хил залгаа оршдог.

Аж ахуйн нэгж, албан байгууллага: Багийн нутаг дэвсгэрт “Атар өргөө” ХКомпаний Өвөрхангай дахь салбар,  “Намцэ” ХХК, “Баян өвт хангай, Арвайн оргил түлээ нүүрсний зах, “Батбаян дагналтай” ХХК-ний эсгийний үйлдвэр, “аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Тус баг нь хамран сургах тойргийн хувьд Арвайхээр сумын 3-р цэцэрлэг, 10-р цэцэрлэг, 12-р цэцэрлэг, ЕБ-ын 4 дүгээр сургууль тус тус ордог. СӨБ-ын хамрагдалт 94,8 хувьтай, ЕБС-ийн хамрагдалт 99,1 хувьтай.

Мөн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй “Уян сэтгэл” ӨЭМТөв ажиллаж байна.

 

 

2024-04-04 16:54:23