• 12 сарын 02, Даваа гараг
Уян сэтгэл ӨЭМТөв
392 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                                         Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн ерөнхий мэдээлэл 

Арвайхээр сумын 1,2,9,12-р багийн хүн амд үйлчилдэг.

Нийт хүн ам- 9901, Түр оршин суугч- 1138, Хүний нөөц – 21

    • Дарга
    • Их эмч -6
    • Статистик мэдээллийн ажилтан
    • Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
    • Нягтлан бодогч
    • Бага эмч -2
    • Ахлах сувилагч
    • Багийн сувилагч -4
    • Вакцинатор сувилагч
    • Лаборант
    • Хөтөч сувилагч
    • Жолооч
    • Үйлчлэгч

2022 оны онцлох ажлууд

ISO9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН Аймагтаа анхны эмнэлэг , Улсдаа анхны Өрхийн эрүүл мэндийн төв

Магадлан итгэмжлэлд 2 дахь удаагаа орж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж 2025 он хүртэл 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЧАНАРЫН АЯНД "ТЭРГҮҮН БАЙР"-Т ШАЛГАРЛАА

ЭМЯ-наас 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан чанарын аянд Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон "ТЭРГҮҮН БАЙР"-т шалгарлаа.

ALPHA STIM SCS нойргүйдлийг эмчлэх аппаратыг шинээр ашиглалтанд оруулсан.

ALPHA STIM SCS нойргүйдлийг эмчлэх аппаратыг шинээр ашиглалтанд оруулж, нийт 81 хүнээс нойргүйдлийг илрүүлэх сорилыг авч, нойргүйдэлтэй 74 хүнд нойргүйдлийн эмчилгээ хийсэн. Нойргүйдлийн эмчилгээнд хамрагдсан иргэдэд эмчилгээний 2 дахь өдрөөс эхлэн үр дүн гарч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байна.

Дайргын голын 0,5 га газарт 2.5 тн ургац хураан авч ажилчдын гэр бүлийн хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангасан.

    • Сонгино,
    • Лууван,
    • Манжин,
    • Төмс 

Эрүүл мэндийн боловсрол олгох 5 комикс цуврал номыг хийж 5000 гаруй ширхгийг түгээсэн.

    • Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгүүд
    • Бат-Өлзий
    • Баянгол сумдад зохион байгуулсан нийгмийн эрүүл мэндийн бүсийн өдөрлөгт нийт 10 гаруй сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд
  • Эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаанд шинээр подкаст хийж эхэлсэн
  • Эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий  3 удаагийн подкаст бэлтгэн 3800 гаруй хүнд хүргэсэн.
  • 2022 оны 05 сараас эхлэн мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллууллаа.

Төрийн  байгууллагын албан хаагчид,  иргэдийн төлөөлөл, сурагчид зэрэг нийт 318 насанд хүрэгч, 300 өсвөр үеийнхэн нийт 618 хүнд сэтгэл зүйн танхимын сургалт зохион байгуулж, зөвлөгөөний өрөөг тохижуулан ашиглалтад оруулж нийт 49 хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан.

Байгууллагын хэмжээнд 36 хяналтын хуудас ашиглаж байгаагаас 10 нь ЭМС-ын тушаалаар батлагдсан хуудас, 28 хуудсыг өөрсдөө ЭМС-ын тушаал болон стандарт, удирдамж ашиглан боловсруулж хийсэн.   

2024-04-08 10:22:10