• 05 сарын 09, Пүрэв гараг
ЭМТИЙН ХОЁРДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
60 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЭМТИЙН ХОЁРДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь Багийн Засаг дарга Д.Мөнхбаяр, Багийн зохион байгуулагч Т.Үүрцайх, Багийн нийгмийн ажилтан М.Ичинхорлоо гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Өрх хүн, ам: 2023 оны 5 сарын эцсийн байдлаар 737 өрхийн 2444 хүн ам,  0-18 насны хүүхэд 875, 2-5 насны 232 хүүхэд, 6-18 насны 582 хүүхэд, хөдөлмөрийн насны хүн ам 1466 иргэн байгаагаас 152 иргэн төрийн байгууллагад, 162 иргэн хувийн байгууллагад, 269 иргэн албан бус хөдөлмөр эрхэлж байна. 55-аас дээш настай ахмад настан 379 байгаагаас 249 нь харъяалалгүй ахмад настан мөн 90-ээс дээш настай 8 ахмад настан, 332  түр оршин суугч байна. Мөн тус багийн 113 малчин буюу мал бүхий  өрхтэй.

Газар нутгийн байрлал: Эмтийн 2 дугаар баг нь Арвайхээр хотын баруун хойд хэсэгт байрладаг.

Аж ахуйн нэгж, албан байгууллага: Эмтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байнгын ажиллагаатай 8 нэрийн хүнсний дэлгүүр 4, ажиллагаагүй 2, Халуун усны газар 1, автозасвар 3, бензин түгээгүүрийн газар 1, үйлдвэр үйлчилгээний газар 2 тус тус үйл ажиллагаа явуулдаг.  Эмтийн 2 дугаар багийн хүүхдүүд хамран суралцах тойргийнхоо шугамаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хүүхдүүдийн 80% нь хамрагдаж байгаа бөгөөд,  20% нь бусад сургуулиудад хамрагдаж байна. Цэцэрлэгийн хувьд 4, 5, 10 дугаар  цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

БАГИЙН АЖЛЫН АЛБА:

Засаг дарга: Д.Мөнхбаяр

Утасны дугаар: 99808785 98322223

И-мэйл хаяг:  dmunkhbayar35@gmail.com

Зохион байгуулагч:  Т.Үүрцайх

Утасны дугаар: 94908884

И-мэйл хаяг:  uurtsaikh.1223@gmail.com

Нийгмийн ажилтан: М. Ичинхорлоо

Утасны дугаар: 99977394

И-мэйл хаяг:  ichinhorlooichko36@yahoo.com

 

2024-04-04 16:20:55