• 05 сарын 09, Пүрэв гараг
Арвайхээр сумын Засаг даргын мэндчилгээ
86 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МЭНДЧИЛГЭЭ

Арвайхээр хотын эрдэм мэдлэг, оюун төгс, заяа өөдрөг ард иргэд, малчин түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Цаг хугацааны түүх болон улиран одож буй туулай жил Арвайхээрчүүд бидэнд өгөөж буянаа хайрласан, амжилт бүтээл дүүрэн сайхан жил байлаа. 

2020-2024 онд улс, аймаг, орон нутгийн эдийн засагт ахиц дэвшил гарч Арвайхээрчүүд бид 2023 онд  түүхэндээ анх удаа аймгаас дэмжлэг авах бус аймагтаа 4,1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Эрдэнэт мал сүрэг өсөн үржиж туулай жилдээ 262 мянга 608 толгой мал тоолууллаа. Хүүхэд багачуудын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулж сургууль цэцэрлэгийн барилгыг өргөтгөн шинэчилснээр СӨББ-ын хамран сургалт 2,2 хувиар нэмэгдэв. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 538,5 хэмжээстэй оноотой болж улс аймгийн дунджаас дээгүүр үнэлэгдсэнд баяртай байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Арвайхээрчүүд та бидний хувьд амжилт ололтоор дүүрэн, ажил үйлс өрнүүн, өөдрөг бүтэмжтэй жилүүд өнгөрлөө.

Урган гарч буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ иргэн бүр эрхэм билэг дүүрэн эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл өргөн дэвшүүлье.  Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат

2024-04-04 15:19:50