• 05 сарын 09, Пүрэв гараг
Арвайхээр сумын зургаадугаар цэцэрлэг
25 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН ЗУРГААДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Арвайхээр сумын Аймгийн тэргүүний 6 дугаар цэцэрлэг нь 1954 оноос одоог хүртэл тасралтгүй 69 жил үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн Ууган цэцэрлэгүүдийн нэг билээ. 2022-2023 оны хичээлийн жилд 7 бүлэг, 220 суралцагч, Эрхлэгч, 1, Арга зүйч 1, Эмч 1, Бүлгийн багш 7, Хөгжмийн багш 1, Туслах багш 7, Нягтлан 1, Нярав 1, Тогооч 2, Угаагч 2, Үйлчлэгч 2, Жижүүр 4 нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Боловсролын байгууллагын гол цөм багш, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид билээ. Багш, эцэг эх, суралцагчдийн Гурвалсан холбоог сайжруулах зорилгоор энэ хичээлийн жилээс эцэг эх, асран хамгаалагчдын дунд “Хүүхэд нас” эцэг эхийн өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү өдөрлөгөөр эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, Сургуулийн өмнөх боловсрол нь ямар ач холбогдолтой, хүүхдэд юу олгодог талаар ойлголтыг өгсөн.

    Цэцэрлэгийн бүлгүүдийн дунд массыг хамарсан “Бид дуучин” найрал дууны уралдаан, “Уран жиргээ” уран уншлагын уралдаан, “Гимнастик-2023” уралдаануудыг тус тус зохион байгуулсан.

2024-04-08 09:42:59