• 12 сарын 02, Даваа гараг
Арвайхээр сумын долоодугаар цэцэрлэг
381 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
 

Өвөрхангай  аймгийн Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэг нь 2002 оны 10 дугаар сарын 02-нд 6 бүлэг 120 хүүхэдтэй, 21 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Анхны эрхлэгчээр П.Уранчимэг томилогдон  18 жил ажилласан. Тус цэцэрлэг нь одоо 29 багш ажилтантай, “Бид сургуулийн өмнөх боловсролын  хуулийн хэрэгжилтийг хангаж, эрүүл аюулгүй орчинд хүүхдэд насан туршийн боловсрол олгох суурийг тавина” гэсэн эрхэм зорилготойгоор Арвайхээр сумын 5, 9 ,13 дугаар багийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулан хамран сургалт 95.5 хувьтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхэд 200 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2.5 сая төгрөгийн үнэ бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, ДЗОУБ-ӨВОНХХ-тэй хамтарч 2002-2005 онуудад нийт 7 сая  төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаж, хамтарч ажиллаж байна. 2005 онд Ватиканы төлөөлөгчийн газрын төлөөлөгчийн газрын 2.5 сая төгрөгийн тусламжаар гал тогооны урсгал засвар,  2013 онд онд Аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар 8 сая төгрөгний эд хогшил, цагаан хэрэглэл, 2014 онд “Ном хөтөлбөрийн хүрээнд 2 сая төгрөгийн төсөл, 2015 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамны санхүүжилтээр гэр бүлэг, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг шинэчилж, хүүхдийг эрүүл  цэвэр орчинд сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.  2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 83 сая төгрөгөөр, цэцэрлэгийн гадна пасад, хаалга, цонх, дээврийг засварласан.  Байгуулагдсан цагаас хойш ердийн бүлэгт  6850  хүүхэд, цагийн сургалтаар 300 хүүхэд,  7150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоод байна.

Манай хамт олны дотроос:

  • Боловсролын тэргүүний ажилтан -5
  •  МЗХ-ны Тэргүүний залуу алтан медальтай- 6
  • Хөдөлмөрийн алдар алтан медальтай-2 болон аймаг сум, байгууллагын аварга багш ажилчид он дараалан төрөн гарч ажилдаа амжилт гарган ажиллаж байна.

Мөн Монгол улсын  Тэргүүлэх багш 2, Заах аргач багш-5 ажиллаж байгаа ба нийт багшийн 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 100 хувь бакалаврын зэрэгтэй, 40 хувь нь магистрийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

2024-04-08 09:44:25