• 12 сарын 02, Даваа гараг
АРВАЙХЭЭРИЙН ТАВДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
364 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

АРВАЙХЭЭРИЙН 5 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын Арвайхээрийн 5 дугаар баг нь Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 1992 онд “Арвайхээр 5 дугаар баг” нэртэйгээр байгуулагдсан юм.

Газар нутгийн байршил:

Арвайхээрийн 5 дугаар баг нь Арвайхээр сумын төв хэсэгт байрладаг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээрийн 5-р баг нь баруун талаараа  1, 9-р багтай, хойд талаараа 3, 4, 8-р багтай, зүүн талаараа 13 дугаар багтай тус тус хил залгаа оршдог. Орон сууцны өрхүүд ихэвчлэн амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт Хүнс барааны төв зах, үйлчилгээний томоохон төвүүд, орон нутгийн Засаг захиргааны төв байгууллагууд, 2 сургууль, 7 цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн 2 эмнэлэг, Театр, мах, ноос болон барилгын материалын үйлдвэрүүд зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар 1020 өрхийн 3350 хүн амтай. Үүнээс хөдөө амьдардаг буюу малчин өрх 30,  аймгийн төвд суурин амьдардаг 1010 өрх байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 78, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 15, 0-5 насны хүүхэд 440, 6-18 насны хүүхэд 773, 19-60 насны иргэд 1751,  61-ээс дээш насны иргэд 2180, цэргийн насны эрчүүд 714, ахмад 317 гэсэн үзүүлэлттэй байна.

  • 2022 оны жилийн эцсийн байдлаар малчин 30 өрх, мал бүхий 54 өрх, ААН 2 малаа тоолуулсан. Мал тооллогын хувьд  нийт 14119  мал тоологдсоноос тэмээ 17, адуу 1930, үхэр 1250, хонь 6559, ямаа 4363 тус тус тоолуулсан байна.
  • Гадаадад оршин суугч 56, түр оршин суугч 118 иргэн.
  • Гэрт амьдардаг 70  өрх, байр орон сууцанд амьдардаг 950 өрх.
  • Боловсролын түвшингээр авч үзвэл доктор 1, магистр 33, дээд 1068, тусгай мэргэжлийн дунд 132, техник болон мэргэжлийн 29, бүрэн дунд 560, суурь 318, бага 227 иргэн байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурал

Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь Б.Одонтуяа, Б.Авирмэд, Д.Буянтогтох, Ч.Нарантуяа, Ч.Доржбат гэсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Д.Буянтогтох нь 2022 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргаар улиран сонгогдон ажиллаж байна.

Багийн ажлын алба:

Багийн Засаг дарга Б.Одонтуяа нь 1981 онд төрсөн. Өвөрхангай аймаг Арвайхээр суманд төрсөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. 2007 онд Говь-Алтай аймгийн ШШГазарт бичиг хэргийн эрхлэгч нярав, 2010 онд ЕБ-ын II сургуульд  Монголхэл, Уран зохиолын багш, 2013-2014 онд Арвайхээр сумын ЗДТГазарт 3,5 дугаар багийн Нийгмийн ажилтан, 2015-2016 онд ЕБ-ын I сургуульд бага ангийн  багш, 2017 оноос Арвайхээр сумын ЗДТГазарт 3 дугаар багийн Нийгмийн ажилтанаар тус тус ажиллаж байгаад 2021 оны 1 сараас эхлэн тус багийн Засаг даргаар ажиллаж байна.

Багийн нийгмийн ажилтан Ё.Бямбазаяа нь 1986 онд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Компьютер программ хангамж мэргэжилтэй. 2020 онд Ноёны 10 дугаар багийн нийгмийн ажилтанаар ажиллаж байгаад 2021 оны 11 сараас эхлэн тус багийн нийгмийн ажилтанаар ажиллаж байна.

Багийн зохион байгуулагч М.Батсүрэн нь 1995 онд төрсөн. Арвайхээр суманд төрсөн. Төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй. 2018 оны 4 сараас Бурхи 9 дүгээр багийн нийгмийн ажилтан, 2019 оны 12 сараас Өлзийт 4 дүгээр багийн зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2022 оны 06 сараас тус багийн зохион байгуулагчаар ажиллаж байна.

Багийн ажлын албаны ололт, амжилт:

2016 онд “Залуучуудын хөгжил - оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн  хүрээнд зохион байгуулагдсан “Арвайхээр сумын урлаг, спортын анхдугаар бага наадам”-д ур чадвар, авьяас билэг, хурд хүчээ сорин оролцож тэргүүн байранд орсон.

2017 онд “Ахмадаа дэмжих” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдсан урлаг, спортын наадамд тэргүүн байр эзэлсэн.

2017 онд тус баг нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг ханган жилийн үйл ажиллагааны үр дүнгээрээ аймгийн тэргүүний багаар шалгарсан.

2021 онд Иргэний оролцоо - Эрүүл орчин зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан “Хотын соёлыг түгээе” видео бичлэгийн уралдаанд оролцон Шилдэг оролцогчоор шалгарсан.

2022 онд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах болзолт уралдаанд холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг ханган, багийн иргэдийн эрүүл цэвэр, ногоон орчинд ажиллах амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, тусгай байр эзэлж, Эко баг хамт олноор шалгарсан байна.

Бидний бахархал:

1992 оны анхны үндсэн хууль батлалцсан 4 иргэн, Гавьяат ажилтанууд 5 иргэн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой 9 иргэн, Улсын аварга малчин 1 иргэн, Монгол Улсын аварга тариаланч 1 иргэн, аймгийн аварга малчин 1, аймгийн аварга тариаланч  2, сумын аварга тариаланч 1, сумын аварга малчин 5, сумын аварга фермер 1 тус тус байна.

Төрийн дээд шагнал, салбарын тэргүүний ажилтанууд олноор төрөн гарсаар байна.

2024-04-04 16:49:33