• 12 сарын 02, Даваа гараг
Арвайхээр сумын 10 дугаар цэцэрлэг
308 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН ТЭРГҮҮНИЙ 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Арвайхээр сумын Тэргүүний 10 дугаар цэцэрлэг нь 150 хүүхдийн хүчин чадалтайгаар 2018 онд  үүсгэн байгуулагдсан. 6 бүлэг 2020 хүүхэд, 29 багш ажилтантай, үүнээс магистр зэрэгтэй 3 багш, бакалавр зэрэгтэй 13 багш ажилтан, Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй 3 багш, заах аргач зэрэгтэй 5 багш үйл ажиллагаагаа явуулж байна.

Цэцэрлэгийн онцлох үйл ажиллагаанаас:

  • “Хүүхэд хамгааллын бодлого”-н журмыг шинэчлэн боловсруулж, хүүхдийн эрхийг хүндэтгэх, багш хүний эрхэм алдар, нэр хүндийг өндөрт өргөж, хүүхэд бүрийн хөгжил хамгааллын төлөө чин үнэнчээр ажиллахаа андгайлан “Андгай өргөж, батламжид гарын үсэг зурсан” анхны цэцэрлэг билээ.
  • Цэцэрлэгийн дэргэдэх “Гэр бүлийн номын сан”-тай. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан хөгжүүлж, төлөвшүүлэх, ээж, аавтайгаа хамтран номын их далайгаар аялах ая тухтай орчин бүрдүүлж чадсан.
  • "Хүмүүнлэгийн танхим" Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны дэмжлэгтэйгээр анх удаа бусад цэцэрлэг сургуулиудад жишиг болохуйц  Хүмүүнлэгийн танхим", дотоод нөөц боломжоороо замын  хөдөлгөөнд оролцох зөв дадлыг сурталчлах зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой” зэрэг танхимуудыг тохижуулан эцэг эх хүүхдэд мэдээлэл хүргэж хамтран ажиллаж байна.
  • Хүүхэд хөгжлийн төв: Манай цэцэрлэгт хүүхэд хөгжүүлэх 9 төрлийн дугуйланд  давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Бүлгийн багш нар хариуцсан ангидаа дугуйлан хичээллүүлэхээс  гадна “Соробан сампин” баруун тархи хөгжүүлэх сургалт, Олон улсын Арена дэд мастер багш Ч.Мягмарсүрэн “Шатар”-ын дугуйланг цэцэрлэгийн хүүхдүүд болон багш ажилчдад тус тус хичээллүүлж байна. Хүүхэд хөгжүүлэх дугуйлан хичээллүүлэхэд зориулан тус төвийг тохижуулсан.
  • “Хайрла хамгаал” өрөөг  тохижуулсан. “Хайрла хамгаал” өрөөг  тохижуулснаар цэцэрлэгийн  багш-эцэг эх , багш-хүүхэд, эцэг эх-хүүхэд багш-эцэг эх-хүүхэдтэй гэсэн гурвалсан холбоогоор  ажиллах хамтын оролцоог дэмжсэн ая тухтай орчин бүрдсэн.

    Амжилтуудаас:

  • 2019 онд “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр өргөмжлөгдсөн.
  • 2020 онд “Сумын  Тэргүүний байгууллага”-аар шалгарсан.
  •  2020.04 сард МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа "Илүүдэл жингүй -Эртэч Монгол" аяны хүрээнд аймгийн СУГазар, ХДТеатртай хамтран гаргасан дасгалын уралдаанд байгууллага хамт олноороо Тэргүүн байранд шалгарсан.
  • 2021.09 сард БШУЯ, Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төсөл, Бмди, БҮТ, Боловсролын хүрээлэн, Швейцарийн холбооны хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачлага, түншлэл”, “Дэлхийн том хичээл” -д арга зүйн шинэ санаа шийдэл, багшлахуйн сайн туршлагаараа шалгарсан.
  • 2022.12 сард Аймгийн эрүүл мэндийг  дэмжигч байгууллагын “Гуравдугаар” зэргийг хангасан.
  • 2022.02 сард “Миний Өвөрхангай- 2022” аяны хүрээнд зохион байгуулсан “Багшийн бүтээл- Хүүхдийн хөгжилд” уралдаанд шалгарсан.
  • 2023.01 сард  ”Мөнгөн өвөл” спорт өдөрлөгийн арга хэмжээнд баг хамт олноороо идэвхтэй оролцож Тэргүүн байр шалгарсан.

2024-04-08 09:52:41