1923 онд Сайнноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожим Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээр уулын хошууны “Дэлгэрэх” сумын нутаг “Үнэгтийн задгай Жаргалант” хэмээх газар 1 багш, 1 ажилчин, 31 сурагчтай сайн дурын танхим буюу “Тамгын сургууль” нэртэйгээр анх байгуулагдаж 1926 онд албан ёсны улсын бага сургууль болон өргөжин хөгжиж өнөө цагт 100 жилийн босгон дээр тулж ирлээ.
1933 оноос Өвөрхангай аймгийн бага сургууль, 1937 онд анхны 4 дүгээр ангийн төгсөлт хийж байсан бол 1952 онд хичээлийн жил С.Цагаан багштай 18 сурагч 10 дугаар ангийн анхдугаар төгсөлт болжээ. Энэ цагаас хойш бүрэн дунд боловсролыг тасралтгүй 72 дахь жилдээ эзэмшүүлэн төгсгөж байна. Тус сургууль 1961 оны 11-р сард төвийн 10 жилийн дунд сургууль нь нэг сая гаруй төгрөгийн өртөг бүхий 2 давхар шинэ хичээлийн байр, 1974 онд одоогийн байгаа 3 давхар хичээлийн байрандаа шилжин орж байлаа. 1961 онд ашиглалтад орж байсан хичээлийн хуучин байранд 1974 онд төвийн 8 жилийн сургууль шинээр байгуулагдсан тул манай сургуулиас нэр бүхий 24 багшийг шилжүүлэн ажиллуулах тухай Аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1974 оны 10 сарын 12 ны өдрийн 54 тоот тушаал гарч хэрэгжсэн нь одоогийн ЕБ-ын 2-р сургуулийн үүсэл юм. Манай сургууль үүсэн байгуулагдсан түүхт 50,60,70,80,90 жилийн түүхт ойгоо нийт төгсөгчид, үе үеийн багш, ажилтан, удирдлагуудынхаа хамт тэмдэглэсээр ирлээ.
Манай хамт олны дундаас Өвөрхангай аймгаас анх удаа “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цолоор 1961 онд манай сургуулийн математикийн багш А.Улаантөмөр шагнагдаж байлаа. Мөн “Соёлч нөхөрлөл”-ийн төлөө бүлгэм авсан үүргээ амжилттай биелүүлэн аймагтаа анхдагч, улсын хэмжээнд хоёр дахь “Соёлч нөхөрлөл”-ийн цол мандат авч байлаа.
1963-1964 оны хичээлийн жилээс эхлэн манай сургууль үйлдвэрлэлийн сургалт явуулж аймгийн барилга конторыг түшиглэн өрлөгчин, пийшинчин, шилчин, будагчин, Хүрэмтийн МААМС-ыг түшиглэн тракторч, машины зэрэг 3 төрлийн мэргэжлээр анхны үйлдвэр сургалт явуулж 3 бүлгийн 75 сурагч хамрагдаж байжээ. Үйлдвэр мэргэжлийн хичээлүүдэд сурагчид идэвх сайтай байсан тул анхны төгсөлтийн нийт сурагчдын 77% нь онц сайн суралцан 100%-ийн амжилт үзүүлэв.
1970 оны эхнээс улсын тэргүүний үүр болох хөдөлгөөн өрнөж 1975 онд Т.Залаа-Уул даргатай үүр “МХЗЭ-ийн улсын тэргүүний үүр” хэмээх эрхэм хүндтэй алдрыг сургуульдаа анх авчирч Тогооч даргатай үүр энэ хүндэт алдрын төлөө үүрэг авч амжилттай биелүүлсэн юм.
МАХН-ын Төв хорооны удаа дараагийн бүгд хурлуудын шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэн социалист уралдаанд авсан үүргээ нэр төрлөөр нь ханган биелүүлж, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулахад гарамгай амжилт гаргасан тул 1979 оны социалист уралдаанд 2-р байр эзлүүлэн “Аймгийн тэргүүний сургууль”-ийн гэрчилгээг 1980 оны 01-р сарын 29 өдөр авч байсан бол 1985, 1994, 2011 онуудад дахин “Аймгийн тэргүүний сургууль” хэмээх алдрыг хүртэж байлаа.
Өвөрхагай аймгийн АДХГЗахиргааны захиалгаар сургуулийн дэргэд дотуур байр барьж. 1980-1981 оны хичээлийн жилээс эхлэн шинэ дотуур байрандаа сурагчидаа хүлээн авч эхлэв. Тус дотуур байр жилдээ 100 гаруй хүүхэд хүлээн авч үйлчилгээ хүргэдэг төдийгүй “Аймгийн тэргүүний дотуур байр” болтолоо өргөжин хөгжөөд байна.
1990 ээд оны хүнд хэцүү жилүүдэд Монголын боловсролын салбар нийгэм, эдийн засгийн олон бэрхшээл дунд хэцүүхэн байлаа.. Төр засгаас боловсролын салбарыг улс орны тэргүүлэх салбар хэмээн зарлаж байсан боловч энэ салбарт тавих анхаарал халамж үлэмж ихээр суларч ард олны дунд оюуны хөдөлмөрийн үнэлэмж ихээр буурч хүүхдүүд сургууль завсардах, сургуулиа орхих явдал газар авч байсан нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоо хамааралтай байлаа. Гэвч энэ бүхнийг манай хамт олон хүүхдийн төлөө гэх чин сэтгэлээр жигүүрлэн даван туулсан юм.
Á¿ñ÷èëñýí õºãæëèéí ¿çýë áàðèìòëàëыг хэрэгжүүлэх зорилгоор 2002-2003 оны хичээлийн жилээс манай сургууль Тарагт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдын сургуулиудыг хамарсан “Шинэ зуун” бүсийн төв сургууль болон амжилттай үйл ажиллагаа явуулж байлаа.
Áàãø íàðûí õ¿ðýëöýý õàíãàìæèéã íýìýãä¿¿ëýõ áîäëîãûí õ¿ðýýíä 2002-2003 îíû õè÷ýýëèéí æèëýýñ “Багш бүлэг” нээн суралцуулах шийдвэр гаргаж 25 сурагч хамрагдан төгссөн нь аймгийн боловсролын салбарын боловсон хүчний хөгжилд ихээхэн хувь нэмэр болсон юм.
2003-2004 îíы хичээлийн жилээс 7 íàñòàé хүүхдүүдийг 1-р ангид элсүүлэн сургаж 11 жилийн тогтолцоот сургууль болов. Улмаар 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжин хичээллэв.
Хүүхэд хөгжүүлэх сургалтуудын хүрээг өргөтгөх зорилгоор “хөгжим бүжгийн мэргэжлийн сургалттай анги болон “математик”, “байгалийн ухаан”, “гадаад хэл”-ний гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээн амжилттай суралцуулж байна.
Манай хамт олон Аймаг сумын “Тэргүүний сургууль”, Монгол Улсын “Шилдэг менежменттэй ТОП” сургууль, Ёс зүйн загвар сургууль, Тэргүүний тохижилт хийсэн байгууллага, Аймгийн тэргүүний бүтээлч хамт олон болсон зэрэг арвин бүтээлтэй, амжилт дүүрэн жил байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02-р сарын 16 өдрийн 31-р зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдав. Алтангадас одонгоор шагнагдсан нь Өвөрхангай аймагтаа анхных бөгөөд улсдаа 11 дэх ерөнхий боловсролын сургууль болов.
2022-2023 оны хичээлийн жилд 80 бүлэгт 2844 суралцагч, мэргэжлийн 110 багштай, 31 ажилчидтай сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
Зөвлөх зэрэгтэй багш 3
Тэргүүлэх зэрэгтэй багш 30
Заах аргач зэрэгтэй багш 41 нийт багш нарын 74% нь мэргэжлийн зэрэгтэй. Бага ангийн
1386, дунд ангийн 989, бүрэн дунд 467 суралцагчтай.
Энэ хичээлийн жилд дараах зорилго,зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа.
Сургуулийн зорилго
Хүүхдийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжин тэдний ялгаатай байдлыг харгалзан сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулж, хамтран суралцах боломжийг бүрдүүлэх
Зорилт
1. Хүүхэд бүрийн нийгэм, сэтгэлзүй, эрүүл мэнд танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдний ялгаатай байдал, сурах хэв маягийг харгалзан сурлагын хоцрогдлыг багасгах
2. Хүүхэд бүр сургуулийн орчинд айдасгүй, амар тайван суралцах, аливаа хэлбэрийн гадуурхал, дарамт, дээрэлхэлтээс ангид тэгш хүртээмжтэй, эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих орчин нөхцөл бүрдүүлэх
3. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулан багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжин, багш ажилтны нийгмийн баталгааг хангах
4. Эрүүл мэндийн зөв дадлыг хэвшүүлэх, эерэг хандлагыг төлөвлшүүлэх зорилтуудын хүрээнд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллалаа.
Энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг нилээдгүй зохион байгуулсан. Жил бүр уламжлал болон зохиогддог “Алтан намар” спортын өдөрлөг, “Урлагийн наадам” гэх мэт үйл ажиллагаануудад сургуулийн 2844 суралцагч бүгд оролцон хөгжсөн. Анги нийтийг хамарсан монгол хэл, гадаад хэл, математик, түүхийн олимпиадад аймагтаа 12 зэрэг авч мэргэд сургуулийн дараа эрэмбэлэгдсэн.
Ч.Оюунцэцэг багштай 3 ж анги тэргүүн зэрэг
А.Билэгжаргал багштай 5г анги Тэргүүн зэрэг
А.Нямцэрэн багштай 3д анги гутгаар зэрэг
Н.Бямбадолгор багштай 4ё анги дэд зэрэг
И.Сувд багш 5а анги дэд зэрэг
Г.Оргилмаа багш 4 б анги гутгаар зэрэг
Б.Нангилмаа багш 7в анги ДЭД ЗЭРЭГ
А.Мөнхчимэг багш 8е анги тэргүүн зэрэг
Ж.Баяртогтох багштай 9а анги гутгаар зэрэг
Н.Одончимэг багш 10а анги тэргүүн зэрэг
Б.Алтанцэцэг багш 10г анги гутгаар зэрэг
Б.Цэрэн багш 12в анги дэд зэрэг тус тус авлаа. Мөн 2022-2023 оны хичээлийн жилийн аймгийн төрөлжсөн олимпиадад 1-р байр 2, 2-р байр 10, 3-р байр 8 шагналт байр 15 эзэллээ. Математикийн олимпиадад багаараа 3-р байр, Дизайн технологийн олимпиадад багаараа тэргүүн байр эзэлсэн.
2024-04-04 17:39:53