• 12 сарын 02, Даваа гараг
Арвайхээр сумын хоёрдугаар цэцэрлэгийн танилцуулга
297 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АРВАЙХЭЭР СУМЫН “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ”-ий II ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Арвайхээр сумын II цэцэрлэг нь 1952 онд 2 багштай , 2 бүлэг, 50 хүүхэдтэйгээр одоогийн төв бараан захын зүүн талын цагаан байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. 1964 онд эдүгээх цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 5 бүлэг 125 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрандаа нүүн ирж, 12 багш ажилчинтай, 125 хүүхэдтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах болсон.

2001 онд Английн “Хүүхдийг ивээх сан”-гийн хөрөнгө оруулалтаар гэр бүлэгтэй болж, хүүхэд өдрийн тоог 25 хүүхдээр нэмэгдүүлж ажиллах болсон нь харьяа тойргийнхоо  хүүхдийн хамран сургалтын хувийг  өсгөсөн чухал үр дүнтэй ажил болсон юм. Гэр бүлгийг 2001- 2007 он хүртэл ээлжийн сургалтаар өдөрт 2 ээлжээр бэлтгэл бүлгийг хичээллүүлж байгаад эцэг эхчүүдийн саналаар 2008 оноос эхлэн өдрийн бүлэг болгон ажиллуулсан түүхтэй.

2011 онд БСШУЯ болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг их засварт оруулж сургалтын таатай орчинг бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2013 онд “Гэр” бүлгийг нэмэгдүүлж өдөрт гэр бүлгүүддээ 50 хүүхдийг хүлээн авч 4 багшаар орон тоог нэмэгдүүлэн цэцэрлэгийг өргөжүүлж, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэн, хамран сургалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлсэн ажил үйлчилгээ болсон.     2014 онд Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Төмөрхүүгийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар гэр бүлгийн тоог 1-ээр нэмэгдүүлж, 7 бүлэгт 180-250 хүүхдийг хүлээн авч, гэр бүлгүүдийн галлагааны асуудлыг  удирдлага, эцэг эхчүүд багш нарын санаачилгаар шалны болон шугмын халаалтай болгож, хүүхдийн осол аюулгүй сурч хөгжих тав тохитой орчинг бүрдүүлж утаагүйчүүдийн эгнээнд нэгдэж чадсан  нь бусдад туршлага болохуйц болсон.

    2019 онд 50 хүүхдийн суудалтай, урлаг заал, эрхлэгчийн өрөө, аж ахуйн өрөөтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгөөр бариулж, сургуулийн өмнөх боловсрол олгох, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг стандартын дагуу зохих түвшинд явуулж байна.

2017-2021 оны хичээлийн жилд хүүхэд өдрийн нормыг 92 хувиар биелүүлж, 32 багш ажилтай, 285 хүүхэдтэй, 8 бүлэгтэйгээр ажиллаж байна. 2012 онд цэцэрлэг байгууллагдсаны түүхт 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бүтээлч ажилсаг хамт олон юм. 2018 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” хамт олон болж үе үеийн ахмад багш нар, одоо ажиллаж байгаа багш ажилчдын бүтээлч үйл ажиллагаа санал санаачилга, хүүхэдтэй ажиллах ажиллагаа, төсөлт ажил, боловсон хүчнийг тогтвортой ажиллаж тодорхой амжилтуудыг гаргах, ажлын байран дээр мэргэжил боловсролыг дээшлүүлэх,  багаар ажиллах, хүүхэд бүрийг зөв дадал хэвшилтэй болгон хөгжүүлэх, эцэг эхчүүдийн хамтын  үйл ажиллагаа нь сум,орон нутаг, улсаас зарласан болзол журмыг хангаж ажиллаж энэхүү амжилтанд хүрэхэд хүн бүрийн  сэтгэл, хичээл зүтгэл хамгаас чухал байсныг онцлох жилүүд байлаа. Түүхэн он жилүүдэд хамтран ажиллаж байсан болон ажиллаж байгаа  багш ажилчдыг дурдвал: Эрхлэгчид 1967-1982 онуудад ажиллаж байсан багш, ажилчдын нэрс.

 Найдангийн Бадангаа   1968 он   Ховд аймгийн харъяат

Жамбаагийн Цэрэнпил  1968 – 1970 он ӨВ Уянга сум

Долгор Должин  1970 – 1973 он Баянхонгор аймаг ӨВ Хужирт сумаас ирсэн

Төмөрбаатарын Жавзан 1973 – 1982 он  ӨВ Төгрөг сум

 Жамбын Цэрэнпил   1982 – 1984 он ӨВ Уянга сум

 Цэрэндуламын Жаргал  1984 –1987 он

 Цоодолын Цэдэнгаваа 1987-1993 он ӨВ Баянгол

  Дамдин Лхавгасүрэн 1993- 1997 он ӨВ

  Цэрэннамжир  Сувдаа 1997-2001

  Балбар Өөдөс

2022 Ч.Дониддэмбэрэл  оноос одоог хүртэл ажиллаж байна. Арга зүйчээр

Д.Оюунсүрэн, Ш. Ганчимэг, Ч.Дониддэмбэрэл, Ч.Чулуунмөнх, С.Урангуа, Д.Дашбалбармаа гэсэн арга зүйч нар ажиллаж байна. 

 Эцэг эх, багш ажилчдын хамтын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн гадаад болон дотоод орчинг СӨБ-ын орчны стандартын дагуу тохижуулах, баяжуулах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд багш ажилчдын хүүхдийн хөгжилд оролцох оролцоог багаар зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд эцэг эхчүүдтэй хамтран “Дурсгалт хөдөлмөр”-ийн өдрөөр тодорхой ажлуудыг  зохион байгуулж, үр дүнд хүрч хэвшсэн.

Цэцэрлэгийнхээ материаллаг баазыг бэхжүүлэхэд голлон анхаарснаар 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, хүүхэд багачуудын сурах, амьдрах таатай орчныг бүрдүүлж ажилласан Үүнд:

  • Английн “Хүүхдийг ивээх сан”-гаас 2001онд “Гэр төсөл “1 сая төгрөгийн
  • “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2005 онд  5.6 сая төгрөгийн “Барилгын дээвэр засвар”-ын ажил;
  • ДЗӨОУБ-ын орон нутаг дахь Хүүхэд хамгааллын Газраас“Сургалтын орчин” – ыг сайжруулах төсөл 2007 онд 2 сая төгрөгийн
  • 2011 онд БСШУЯам Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 90 сая төгрөгийн барилгын их засварын ажил;
  • 2019 онд  цэцэрлэгийн барилгын өргөтгөл 200 сая;
  • 2020 онд “Гал тогооны тоног төхөөрөмж төсөл” 15 сая;

Манай хамт олон сүүлийн жилүүдэд  боловсролын талаар гарч байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах багш нарын хүүхэдтэй ажиллах арга барил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах ажлыг эрэмбэ дараатай хэрэгжүүлэн ажилласнаар бүтээлч үр дүнд хүрч ажиллаж байгаа хөдөлмөрч , хүүхдийн төлөө сэтгэлтэй,  бүтээлч ажилсаг хамт олон юм.

2024-04-08 09:36:17