• 12 сарын 05, Баасан гараг
БАЯННАМСРАЙ БУРХАН ЗАЛНА
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Намсрай толгойг Арвайхээр хотын ард иргэдийн амьдралын сайн сайхан, хийморь лундааг сэргээх, ажил үйлсээ даатган залбирдаг овоо болгох зорилгоор Баяннамсрай бурхан залах, ном уншлагын дуган барих ажлыг хийж, намрын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр бурханыг байршуулж, овоог засах, ном ерөөл айлдах дуган барих ажлыг хийж байна.

Баяннамсрай бурхан нь эд хөрөнгө, өргөл буян арвитгах, хүмүүний хүсэл биелүүлэх, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх хэмээх өлзийт ерөөл тангарагтай бурхан учир сүсэгтэн олны итгэл үнэмшил, хандиваар бүтсэн шүтээнийг албан ёсоор өвлийн эхэн сард ёсчлон зална.

Гурван жилийн өмнөөс аливаа сайн сайхан үйлийн эхлэл болгож иргэд олон нийтийн сүсгээр мод бут тарьж ургуулах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 25 га газарт таван төрлийн 22 мянган модыг тарьж арчлалт хамгаалалтын ажил үргэлжилж байгаа юм.

2025-11-06 13:26:19