• 10 сарын 14, Мягмар гараг
ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ
9 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Түгий овооны хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад аймаг, орон нутгийн үйл ажиллагаанаас туршлага судалж, сайн жишгийг хэрэгжүүлэхээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллаад ирлээ.

Мандалговь хотын удирлагууд 120 га талбайг бүрхсэн хог хаягдлын асуудлаа шийдвэрлэх зорилгоор 8,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Хог хаягдлыг ангилан, шатааж дулааны эрчим хүч боловсруулах үйлдвэр”-ийн ажлыг эхлүүлжээ.

Үйлдвэрийн ажлыг ондоо багтааж ашиглалтад оруулах хэдий ч тулгамдсан асуудлууд байгааг удирдлагуудын зүгээс хэллээ. Тухайлбал,

✅Хог хаягдлын талбайн энгийн хог хаягдлаа зөөвөрлөн шатаах цэгцлэх,

✅Барилгын хог хаягдлаа дарж булшлах талбайг шийдвэрлэх

✅Шатаах үйлдвэрээс гарах 9,8 мегаватт дулааныг 900 метр газарт дулаан үйлдвэрлэгчтэй холбох шугам сүлжээний ажлуудад хөрөнгө шийдвэрлэх зэрэг асуудлууд байна.

Бид сайн туршлагыг судалж, аймаг орон нутагтаа хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

2025-10-08 00:00:00