• 10 сарын 14, Мягмар гараг
“Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц”-ыг Арвайхээр сумын 13 багт хэрэгжүүлнэ
14 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц”-ыг Арвайхээр сумын 13 багт хэрэгжүүлэхээр сонгогдсон 13 өрхөд гардуулан өглөө.

Энэхүү чип багц нь уламжлалт гэрийн галлагаат зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем, ус салхины хамгаалттай нэмэлт бүрээсээр монгол гэрийн дулаалгыг шийдвэрлэж өгсөн онцлогтой.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр олгох талаар төслийн багтай санал солилцлоо.

Уг төслийг нийслэлийн таван дүүрэг, Баянхонгор, Сүхбаатар, Өмнөговь, Дорнод зэрэг 13 аймагт 6300 гаруй айл өрх амжилттай хэрэгжүүлж байна.

2025-10-09 00:00:00