• 10 сарын 14, Мягмар гараг
“Ахмадаа сонсох өдөрлөг” зохион байгууллаа
3 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан “Ахмадаа сонсох өдөрлөг” зохион байгууллаа. 

“Ахмадаа сонсох өдөрлөг”-т оролцсон ахмадууд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, үнийн өсөлтөд хяналт тавих, эмнэлгийн үйлчилгээ ахмадуудад оочир дугааргүй үйлчилдэг байх, багийн ажлын алба малчдадаа хүрч ажиллах, хотын төвөөр бэлчих малыг гаргах, золбин нохдыг устгах, ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг хүүхэд залуучууд нь хайрлан хамгаалдаг байх тухай үгээ хэлж, санал бодлоо хэлэв.

Уулзалтын үр дүнгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын Засгийн газар, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд уламжлах, эмнэлгийн тусламж үйлчилгээг ахмадууддаа илүү ойртуулах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах зорилгоор аймгийн БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад санал уламжлах, “Эрүүл мэндийн цогц үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулах, сонсох өдрийг улирал бүр зохион байгуулж ахмадуудынхаа үгийг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхээр боллоо. 

Дашрамд дурдахад Арвайхээр суманд нийт хүн амын 11 хувь буюу 4186 ахмад настан ажиллаж амьдарч 29,8 хувийг эрэгтэйчүүд, 70,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, 80-89 настай 322, 90-ээс дээш настай 65, 100-аас дээш настай дөрвөн ахмад амьдарч байна.

2025-10-02 00:00:00