• 10 сарын 14, Мягмар гараг
Арвайхээр мод үржүүлгийн талбайдаа зоорь барьж байна
34 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мод, бутны үрсэлгээг зах зээлд нийлүүлж, шинэ талбайд суулгахын өмнө зооринд хадгалах нь технологийн горим алдагдахаас сэргийлж байгаа юм. Үүний үндсэн дээр “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын хамт олон өөрсдийн нөөц боломжийг ашиглаж, мод бутыг хадгалах зоорь барих ажлыг эхлүүллээ.

Мөн иргэд, олон нийтэд зориулсан сургалтын танхимыг байгуулан мод бут, зүлэг, мандлын цэцгийн үрсэлгээ, арчилгааны талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль цаг уур, хөрсөндөө тохирсон модыг тарьж ургуулах зорилгоор 5 га газарт мод үржүүлгийн талбайг дөрвөн жилийн өмнөөс байгуулж, талбайн 90 хувьд мод бутыг тарьж үрсэлгээг бэлтгэж байна.

2025-09-04 00:00:00