• 05 сарын 20, Даваа гараг
ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙГ АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ БАТЛАМЖАА АВЛАА
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III аяны хүрээнд зохион байгуулж буй “Хүмүүн бичигтэн” арга хэмжээнд нэгдэж алба хаагчид үндэсний бичгийг найман удаагийн хичээлээр үзэж судлан амжилттай суралцлаа.

Хичээл эхлэхийн өмнө түвшин тогтоох зорилгоор 50 албан хаагчаас сорил авахад 15 нь дунд шат, 35 нь анхан шатны мэдлэгтэй байсан бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхавга, баасан гарагт үндэсний бичгийн сургалтыг мэргэжлийн багшаас авч, мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм. Алба хаагчид үндэсний бичгээ сэргээн санах, бататгах, уншлагаа сайжруулах, компьютерийн хэрэглээний программ дээр бичих зэрэг хичээлийг үзэж судлан дахин сорил шалгалтыг өгч батламжаа гардан авлаа.

Цаашид үндэсний бичгийн мэдлэг чадвараа бататгаж, албан хэрэгцээндээ нэвтрүүлж, тогтмол хэрэглэж байх зорилт тавин ажиллаж байна.

2024-04-05 11:41:42