• 01 сарын 17, Баасан гараг
Мянга гаруй хүүхдийн хүсэл ирсэн байна 
7 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шинэ оны босгон дээр төв талбай дээрх хүслийн гацуурт хүүхэд бүр хүслээ бичиж үлдээхийг уриалсан. Бид гацуураа хурааж, хүслээ авахад 1000 гаруй хүүхдийн хүсэл ирсэн байна.

Хүүхдийн хүсэл тэмүүлэл хязгааргүй бөгөөд гэр бүлийн аз жаргал, сурлаг урлагийн амжилт, тэмцээн уралдаандаа амжилттай оролцох, эрүүл мэнд, аймаг орон нутаг, улсын хөгжил зэрэг маш олон хүсэл иржээ.

Бид ирээдүйн эх орны эзэд болох хүүхэд бүрийн хүслийг эрэмбэлэн ангилж, ажлын зорилт, төлөвлөгөөндөө тусган ажиллах болно.

Мөн холбогдох хүмүүст хүргүүлж, хүүхэд бүрийн хүслийг үе шаттайгаар биелүүлэхийн төлөө ажиллана.

Цаашид жил бүрийн хүслийг Арвайхээр сумын ЗДТГ-ын архивд он, оноор хадгалж, 10,20,30, жилийн дараа хүсэл бичсэн түүхээ үзэх боломжийг бүрдүүлнэ.

2025-01-02 00:00:00