• 01 сарын 17, Баасан гараг
Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдлаа
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Арвайхээр сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр Төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодруулж асуув.

Сумын Засаг дарга Б.Ганбат асуултад хариулахдаа "Арвайхээр сумын агаарын бохирдлын 40 хувийг том, жижиг 58 уурын зуух, 60 хувийг гэр хорооллын 7000 орчим айл өрх бүрдүүлдэг.

Баянтээгийн шахмал түлшний үйлдвэрт тохируулга хийх ажил дуусаагүйгээс шалтгаалж, нэг кг түлш ч үйлдвэрлэж чадаагүй байна. Энэ асуудал аймаг, сумын хувьд "толгойны өвчин" болж байгаа.

Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцыг орхихгүй, гэхдээ утаа гаргадаггүй дулааны эх үүсвэрийг дэмжиж ажиллана" гэв. 

2024-12-18 08:03:22