• 11 сарын 13, Лхагва гараг
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАВ ТУХТАЙ ОРЧИН БҮРДЛЭЭ
52 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын засвар бүрэн дуусаж иргэд үйлчлүүлэх тав тухтай орчин бүрдлээ.

Тодруулбал, Арвайхээр сумын 5,6 дугаар багийн иргэдийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хуучин барилгыг засварлах, төвийн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээнд холбох ажлыг бүрэн дуусав.

Тус ажлыг өнгөрөгч хавар Эрүүл мэндийн яамны сайд асан С.Чинзоригийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн төвийн ажилчид ажиллах, үйлчлүүлэгч иргэдийн тав тухыг бүрдүүлсэн эрүүл мэндийн төвийн салбартай боллоо.

2024-10-10 00:00:00