• 04 сарын 19, Бямба гараг
2020-2024 оны үйл ажиллгааг 94,5 хувьтай үнэллээ
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг 94,5 хувийн хэрэгжилттэй хэмээн дүгнэлээ. Үйл ажиллагааны хөтөлбөрт 4 бүлэг 40 зорилт 194 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм.

Боловсролын салбарт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр цэцэрлэгийн барилгын шинэчлэл, 150 хүүхдийн багтаамжтай 14,15 дугаар цэцэрлэгийг тус тус шинээр барьсан бол тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 94 хувьд хүрч, 2,5 хувиар нэмэгдэв. Мөн ЕБ-ын 1,2,4 дүгээр сургуулийн хичээлийн байрын өргөтгөл, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн спорт заал, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр ЭЕШ-ын дүнгээр улс аймгаас дээгүүр үнэлэгдэж хэмжээст оноо 540,8 боллоо.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, Мобиал технологийг ашиглаж явуулын үйлчилгээгээр эхо харах, цусны болон шээсний шинжилгээг хийж, өдрийн эмчилгээг хийх зэрэг боломж бүрдсэн байна. Уян сэтгэл эмнэлэг улсад анхны тэргүүний өрхийн эрүүл мэндийн төв болж Түшиг дөлгөөн, Нарны дөш олон улсын стандарт ISO9001 стандартыг хэрэгжүүлж байна.

Сумын төсвийн орлогын гүйцэтгэлийг суурь түвшин 12,1 тэрбум төгрөгөөр буюу 600 гаруй хувиар өсөж аймагт 5,1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 3,7 хувьтай байсан бол 2024 оны эхний 9 сарын байдлаар 0,7 хувиар бууруулсан бол хүнсний эрхийн бичигт хамрагддаг өрхийг 52 хувиар буурууллаа.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 116 мянга 445 ширхэг мод бут тарьж хотын ногоон байгууламжийг 46,3 га-аар нэмэгдүүлэв. Мод үржүүлгийн иргэн аж ахуй нэгж зургаагаар нэмэгдэж, орон нутагтаа жилд 1,8 сая тарьц суулгац бэлтгэх боломж бүрдлээ. Хогийн цэгийн 1,2 га талбайд ногоон тэжээл, 1500 гаруй мод бут тариалж нөхөн сэргээлт хийлээ.

2024-09-23 00:00:00