• 10 сарын 15, Лхагва гараг
АРВАЙХЭЭР СУМЫН АВТОЗАМЫГ НӨХӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
173 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын доторх автозамууд бороо, үерийн усны улмаас ихээр эвдэгдэж гэмтсэн. Замыг нөхөх ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Өвөрхангай-Азза ТӨХКомпани шалгарч ажлыг гүйцэтгэж байна.

Сумын Засаг дарга Б.Ганбат автозамыг нөхөх ажилтай танилцаж “Хур борооны улмаас замын эвдрэл гэмтэл ихээр гарч, нүх үүсэх асуудал байна. Тиймээс сум доторх автозамыг нөхөх ажлыг жижиг гэж орхилгүй цаг тухай бүрд нь чанартай гүйцэтгэж, засаж засварлах, мөн баруун гуанз хүртэлх автозамд эвдрэл гарсан түүнийг яаралтай засварлаж дуусгах” үүрэг чиглэлийг өгөв.

Замыг нөхөх ажилд иргэд жолооч нар хөндлөнгийн хяналт тавьж, ажлын чанар гүйцэтгэл, зам талбайд эвдрэл, нүх үлдсэн тохиолдолд 7032-2382 дугаарын утсаар мэдээллэх бүрэн боломжтой.

2024-08-14 00:00:00