• 10 сарын 15, Лхагва гараг
ӨЛЗИЙТ ДӨРӨВДҮГЭЭР БАГ НОГООН ТӨГӨЛТЭЙ БОЛНО
185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Өлзийт дөрөвдүгээр багийн хойд хэсэгт 5га газрыг хашаажууллаа.

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас хотын доторх ногоон байгууламжийг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж ирсэн. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хөтөлбөр төлөвлөлтийн дагуу хот тойрсон газруудын уулын ландшафтыг хөгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, Баяннамсрай цэцэрлэгт хүрээлэн, Өлзийт овоо, Дэлгэрэх голын эхэнд мод, бутыг тарих ажлыг зохион байгуулж, байгаль дэлхий өнгөө засаж, ургамлын нөмрөг нэмэгдэж байгаа юм.

Үүний дагуу дахин хотын гадна буюу Өлзийт дөрөвдүгээр багийн хойд хэсэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 5 га газрыг хашаажуулах ажлыг “Ховд сафари” ХХК-иар гүйцэтгүүлэн, хүлээн авлаа. Ирэх намрын мод тарих өдрүүдээр тус газарт хоёр мянган мод тарих ажил өрнөх юм.

2024-08-13 00:00:00