• 10 сарын 15, Лхагва гараг
800 ОНОО АВСАН СУРАГЧДЫГ ТУС БҮР НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ
145 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Арвайхээр сумын ЕБС-ийн есөн сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулав.

Тодруулбал, Мэргэд сургуулийн сурагч З.Дөлгөөн Математик, У.Эрмүүндалай Монгол хэл, Ж.Анударь Нийгмийн ухаан, Ж.Төгөлдөрболд SAT олон улсын математикийн шалгалтад дүйцүүлэх, Э.Бүжинлхам IETLS олон улсын англи хэлний шалгалтад дүйцүүлэх, ЕБ-ын 4 дүгээр сургуулийн сурагч Ц.Арвинхүү Монголын түүхийн хичээлээр, ЕБ-ын 2 дугаар сургуулийн Л.Мөнхзул Нийгмийн ухаан, 1 дүгээр сургуулийн Ө.Даваажаргал Англи хэл, М.Дэлгэрцэцэг нийгмийн ухааны хичээлээр тус тус 800 оноо авч үеийн нөхөд, хамт олноо манлайлсан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчид болон багш, эцэг эхчүүдэд баяр хүргэж цаашдын эрдмийн их үйлсэд амжилт хүсье.

2024-07-09 00:00:00