• 10 сарын 15, Лхагва гараг
"1 ХОРОО, 1 СУМ, 1 БАГ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
413 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "ТАЙВАН ХОТ- ТАНЫ ОРОЛЦОО" уриан дор Улсын хэмжээнд "1 хороо, 1 сум, 1 баг" арга хэмжээг зохион байгуулна.

Арвайхээр сумын Засаг даргын "НЭГ БАГ, НЭГ СУМ" арга хэмжээ зохион байгуулах 2024 оны 07 дугаар арын 08-ны өдрийн А/127 дугаар захирамж гаргаж, бүх багийн нутаг дэвсгэрийг камержуулах ажил эхлэж байна.

Иймээс Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд камержуулалтын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

2024-07-22 11:08:27