• 06 сарын 21, Баасан гараг
Арвайхээр сумын аж ахуй нэгж, албан байгууллагын алба хаагчид 6000 гаруй мод тарина
22 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бүх нийтээр мод тарих өдрүүд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Арвайхээр сумын “Баяннамсрай”, “Залуус” цэцэрлэгт хүрээлэнгүүдэд аж ахуй нэгж, албан байгууллагын 2300 гаруй албан хаагчид 6000 гаруй мод тарих ажил эхэллээ.

Өнөөдрийн байдлаар “Баяннамсрай” цэцэрлэгт хүрээлэнд 15 байгууллагын албан хаагчид 1000 гаруй мод бут тарих нүх ухах ажлыг хийж байна. Ирэх өдрүүдэд “Залуус” цэцэрлэгт хүрээлэнд мод бут тарих бэлтгэл ажил хийгдэж Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазраас мод бутыг тарих ажлыг хийх юм. 

Иргэд, аж ахуй нэгж албан байгууллагын алба хаагчид та бүхэн ногоон эх дэлхийг бүтээх ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

2024-05-20 06:20:40