• 05 сарын 20, Даваа гараг
“Малчдадаа тусалъя” аян хүрээнд дөрвөн чиглэлд ажлын хэсэг гарч малчдадаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын тусламжыг хүргэлээ
51 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Малчдадаа тусалъя” аян хүрээнд дөрвөн чиглэлд ажлын хэсэг гарч малчдадаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын тусламжыг хүргэлээ

Ажлын хэсэгт сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар багтаж хүн болон малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар 300 гаруй өрхийн малд үзлэг хийж, хээлээ даахгүй өргүүлж байгаа үхэр, төллөж чадахгүй байгаа хонь ямаануудад үзлэг хийсэн байна. Түүнчлэн Арвайхээр сумын Ноён хайрханы өвөрт нутаглаж байгаа Эмтийн хоёрдугаар багийн малчин Ч.Эрдэнэбаярын ишэглэж чадахгүй байгаа ямаатай таарч “Үржин дэвших” эмнэлгийн малын эмч Д.Бадамханд ямаанд кесарево хагалгааг хийж амьгүй болсон ишгийг гарган авч эхийг нь аварлаа.

Арвайхээр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 386 өрхийн 545 иргэн, 0-3 насны 28 хүүхэд, 45 ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Эмч нарын зүгээс шаардлагатай тохиодолд иргэдийг мобайл технологи буюу явуулын эхо, зөөврийн ЭКГ, цасны даралт хэмжих багжаар үзэж, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн дунд артерийн даралт ихсэх, ханиад томуу, мэдрэлийн гаралтай ядаргаа зэрэг өвчлөл их байна.

Дээрх ажлын хэсэг нийт 22,979,000 төгрөгийн үнэ бүхий төрийн болон ААНБ-ын хандив тусламжийг хүргэх ажилд 3239 км замыг туулж, 400 орчим айл өрхөөр орж эрүүл мэндийн багц, хүнсний багцын тусламжыг өгч ажиллалав.

 

2024-04-02 18:02:43