• 03 сарын 11, Лхагва гараг
АРВАЙХЭЭР СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХОРШООНООС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
90 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын Газар нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршооноос 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг дуустал хугацаанд цаасан хэлбэрээр дараах чиглэлийн дагуу хүлээн авна.

1. Ноос ноолуур, арьс шир, дайвар, сүлжмэл, ээрмэл, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

2. Хог хаягдал болон дахин боловсруулах үйлдвэр

3. Эрчимжсэн аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний аж ахуй, тарьц суулгац

4. Сав, баглаа боодлын үйлдвэр

5. Аялал жуулчлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл

6. Стандартын шаардлага хангасан хүнсний савны үйлдвэрлэл

7. Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ

8. Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл

✅ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

✍️Тухайн суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байх;

✍️Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх;

✍️Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай барьцаа хөрөнгөтэй байх;

✍️Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг туршлагатай байх;

✍️Төслийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

✍️Хөрөнгө оруулалтын тооцоо /өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ зээлийн зарцуулалтын тооцоо/;

✍️Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;

✍️Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

✍️Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

✅ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

✍️Зээлийн өргөдөл

✍️Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,

✍️Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

✍️Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

✍️Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

✍️Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

✍️Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан

✍️Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт

✍️Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

✍️Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

✍️Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

✍️Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.

✍️Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна

Утас: 9145-4548

2025-04-28 00:00:00