• 03 сарын 11, Лхагва гараг
АРВАЙХЭЭР СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХОРШОО, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
209 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын Газар нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг дуустал хугацаанд цаасан хэлбэрээр дараах чиглэлийн дагуу хүлээн авна.

1. Ноос ноолуур, арьс шир, дайвар, сүлжмэл, ээрмэл, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

2. Хог хаягдал болон дахин боловсруулах үйлдвэр

3. Эрчимжсэн аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний аж ахуй, тарьц суулгац

4. Сав, баглаа боодлын үйлдвэр

5. Аялал жуулчлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл

6. Стандартын шаардлага хангасан хүнсний савны үйлдвэрлэл

7. Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ

8. Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл

Утас: 7032-3545, 9145-4548

Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:

- Хоршоо нь хоршооны тухай хуульд заасны дагуу Хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭрхлэгч нь Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх

Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

- зээлийн өргөдөл;

- төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

- хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

- төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа

- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

- хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

- барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

- хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

- сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

- жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

- нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

- төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

- төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

- тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

- төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа

- Тухайн суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байх

- Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна.

2024-07-03 00:00:00