Нийтэлсэн : 2022-12-20 18:56:44


ЦУСНЫ ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамт олноороо цусны донорын эгнээнд нэгдэн цусаа бэлэглэлээ.
Цусны донор гэдэг нь өөрийн цусыг авлагагүй хандивладаг хүнийг хэлнэ. Та цусны донор болсноор эрэгтэй бол 2 сар тутамд, эмэгтэй бол 3 сар тутамд 1 удаа буюу 350–400 мл цусаа хандивлаж болно. Нэг удаа цус бэлэглэхэд 3-5 хүний амь насыг аварч чаддаг байна.
Бодит амьдрал дээр цусны донор болсноор энгийн нэгнээс бусдын амийг авардаг баатар болох боломжтой.
Та бүхнийг сайн дураар цусаа өгч, хүмүүст амьдрал бэлэглэхийг уриалж байна.