Нийтэлсэн : 2022-11-17 10:54:39


БАЯНХОНГОР АЙМГААС ХАМТАРСАН БАГИЙН ТУРШЛАГА СУДЛАВ.

Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Баянхонгор сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа нь улсын хэмжээнд туршлага болохуйц сайн ажилладаг тул тэдний туршлагыг судлах, цаашдын үйл ажилагаандаа тусган ажиллах, санал солилцох зорилгоор Арвайхээр сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн ахлагч буюу Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, 13 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар оролцлоо.
Архинд донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх, сайн дураар архины хамаарлаас гарах хүсэлтэй иргэдийг эмийн болон сэтгэл зүйн эмчилгээнд хослуулан хамруулж, эрүүл амьдралын хэв маягт оруулах боломжийг бүрдүүлсэн улсын хэмжээнд жишиг болсон "Жаргалтай амьдрал" төвийн үйл ажиллагааг судалж, цаашид хамтарч ажиллахаар болов.