Нийтэлсэн : 2022-11-03 17:11:20


ЗОРИЛТОТ ЖИЛИЙН САНАЛ АСУУЛГА ЗАРЛАЖ БАЙНА.

✅2023 онд хэрэгжүүлэх “Зорилтот жил”-ийн санал асуулгад иргэн та идэвхтэй оролцоорой.
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас сум, орон нутаг, иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон тухайн асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор “Зорилтот жил”-ийг зарлан ажилладаг билээ.
✅2023 онд хэрэгжүүлэх “Зорилтот жил”-ийн нээлттэй санал асуулгыг сумын хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын 4-нээс 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
✅Иймд Та 2023 онд аль салбар руу түлхүү анхаарч, зорилтот жил болгон ажиллах талаар өөрийн бүтээлч саналаа дараах хэлбэрээр илгээх боломжтой.
arvaikheer.uv.gov.mn вэб сайт болон мэдээллийг түгээсэн цахим хуудсанд сэтгэгдэл бичих
arvaiheerzdtg@gmail.com и-мэйл хаягаар илгээх
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар/ пэйж хуудсанд мессеж бичих/
Өөрийн харьяа багийн Засаг даргын ажлын албанд уламжлах