Нийтэлсэн : 2022-10-27 10:39:10


"ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР-2022" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.


Бүх нийтийн спортын төлөөх олон улсын холбооноос санаачлан Дэлхий нийтээрээ жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус санаачилгын хүрээнд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран өдөрт 10 мянган алхам буюу идэвхтэй алхалт, гүйлт, дугуй унах 7 хоногийн аяныг өрнүүлээд байна. Алхалт 7 хоногийн турш өдөрт 30 минут 10 мянган алхам буюу 2-3 км идэвхтэй алхах, дугуй унах зэргээр идэвхтэй хөдөлгөөнийг албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, багаараа хийнэ.
Аянд тогтмол, идэвхтэй оролцсон иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг шалгаруулан урамшуулж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг сурталчлах, хэвшүүлэх болно.