Нийтэлсэн : 2022-10-10 14:53:36


АРВАЙХЭЭР СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНД НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА.


Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 11 дүгээр хуралдаанаар 10 дугаар сарын 27-ны өдөр Нийтийн сонсголыг зохион байгуулах шийдвэр гарлаа.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон журмыг батлан гаргасан бөгөөд энэ нь төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах үр дүнтэй арга хэрэгсэл юм. Тухайлбал, нийгмийн өмнө тулгамдаж буй эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг нээлттэй сонсож, үүнд талууд тэгш эрхтэйгээр оролцон үзэл бодлоо илэрхийлдгээрээ ач холбогдолтой.