Нийтэлсэн : 2022-09-26 09:24:37


"ЭРҮҮЛ ОРЧИН-ХОТЫН СОЁЛ" СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

"НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ" ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ЭРҮҮЛ ОРЧИН-ХОТЫН СОЁЛ" СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Зорилго:
Хүрээлэн буй орчин (агаар, ус, хөрс, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, дэд бүтэц), нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин байгальд ээлтэй, эерэг хандлагатай, соёлч боловсон, зөв дадалтай иргэн хамт олон байх, хотын соёлыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, нотолгоонд тулгуурласан арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
Зохион байгуулагч:
Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар
Аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар
Хамрах хүрээ:
Аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилтан, алба хаагч, иргэд хамрагдана.
Хугацаа:
-Илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл
-Хурал зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Сэдвийн чиглэл:
1.Эрүүл мэнд
-Хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл
-Хүрээлэн буй орчин ба хүн амын халдварт бус өвчлөлийн хамаарал, халдварт өвчний тархалт, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдал
-Архи, тамхины хэрэглээ, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь
2. Байгаль орчин
-Ахуйн болон аюултай хог, хаягдлын менежмент / Хуванцар сав ба гялгар уутны хэрэглээ/
-Эко, ногоон байгууламж /Аж ахуйн нэгж, албан байгууллага, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн стандарт/
-Уур амьсгалын өөрчлөлтөд агаар, ус, хөрсний бохирдлын нөлөөлж буй хүчин зүйл
3.Хотын соёл
-Аж ахуйн нэгж, албан байгууллагад хотын соёлыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудал ба шийдэл
-Иргэд, олон нийтэд хотын соёлыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудал ба шийдэл
Илтгэлд тавигдах шаардлага
-Хуралд илтгэгчээр оролцогчийн мэдээлэл овог, нэр, эрдмийн цол зэрэг, ажлын газар, холбоо барих утас, и-мэйл хаяг зэргийг тодорхой бичиж ирүүлэх
-Илтгэл нь: илтгэлийн нэр, зорилго, онол арга зүйн үндэслэл, практик ач холбогдол, хэрэглэсэн аргууд, судалгааны үр дүн, дүгнэлт зэргийг оновчтой тодорхойлсон байх
-Шинэлэг тал, шинэ арга зүй, технологийн шийдлийг ашигласан байх
-Илтгэлийн бичвэр, хэл найруулга, хүснэгт, график, зураг зэрэг нь судалгааны ажлын зохих түвшинд бичигдсэн байх
-Илтгэлийг хэвлэмэл ба файлаар (А4, Фонд Arial, үсгийн хэмжээ 11, бичвэр, зураг, хүснэгт, бүдүүвч нийлээд 4-6 нүүр) ирүүлэхээс гадна илтгэхэд зориулж Power point-оор бэлтгэсэн байх
-Олон улсын жишиг, илтгэлд тавигдах бусад нийтлэг шаардлагыг хангасан байх
Шалгаруулалт
-Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуйг gagiganaa@gmail.com, tsevelmaalhasuren18@gmail.com, deegii3699@gmail.com хаягаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авна. Шүүгчдийн бүрэлдэхүүн урьдчилан хэлэлцэж, сэдвийн чиглэл тус бүрээс 5 нийт 15 илтгэлийг шалгаруулна.
-Шалгарсан илтгэлийг илтгэгч нар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлнэ.
-Онол практикийн бага хурлын хөтөлбөрийг оролцогчдод хурал болохын өмнө урьдчилан хүргүүлнэ.
Шагнал урамшуулал
-Тэргүүн байр-1 (Өргөмжлөл, 800000 төгрөг)
-Дэд байр-1 (Өргөмжлөл, 500000 төгрөг)
-Гутгаар байр-1 (Өргөмжлөл, 300000 төгрөг)
-Ирсэн илтгэлүүдээс шалгарсан 15 илтгэлд батламж олгож, товхимол болгон хэвлүүлнэ.