Нийтэлсэн : 2022-09-19 10:53:46


“АЧ ТУСТАЙ АЛХЪЯ” АЯНД НЭГДЛЭЭ.

Дэлхийн алхалтын өдрийг угтан “АЧ ТУСТАЙ АЛХЪЯ” аянд тус сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж алхангаа Дэлгэрэх гол дагуух хогийг түүж цэвэрлэлээ.
Алхахын ач тус: Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна.
“АЧ ТУСТАЙ АЛХЪЯ” аянд албан байгууллага, баг, анги, хамт олноороо нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна.